7. Су Еэжи

152 29 17
                                    

Бид 2 хичээлдээ яваад л, гэртээ ирээд л одоохондоо сонирхолтой зүйл болоогүй л байна. Тэр явдлаас хойш хэдхэн хоногийн дараа Күн сонбэ өөрийн нийлдэг хэдийг бүгдэнг нь авчирж уучлалт гуйлгасан. Тэн, Лукас 2ыг харж байгаагүй болохоор тэр үед анхны удаа харсан. Үнэхээр л хөөрхөн хүмүүс байна билээ. Намайг ингэсэн гэж Нанад битгий хэлээрэй кк. Гэхдээ Яаняан яаж тэгж аашилж чаддаг байна аа. Бусад найзууд нь үнэхээр хүмүүжилтэй мундаг хүүхдүүд шиг санагдсан.




Нана: Уучлаарай Чэрри гээд хацар дээр минь үнслээ.

Би: Зүгээр гэж бараг 100 дахь удаагаа хэлж байна шдээ. Үнэхээр зүгээр гээд байхад.

Нана: Гэхдээ л аав ээждээ загнуулж ч үзээгүй үнэт эрдэнэ мэт охиныг зүгээр л нэг хүүхэд алгадсан гэж бодохоор. Тэр нь чи минь болохоор бүр ч их өөрийгөө зүхэх юм.

Би: Болоод өнгөрсөн зүйл шүү дээ. Дараа ингэхгүй байхад л болно. Чи одооноос дандаа надтай хамт байх юм чинь би гэхдээ айхгүй байна л даа гээд инээмсэглэв.

Нана: Яагаад ийм сахиусан тэнгэр шиг юм бэ? Миний Чэрри гээд гарыг минь салаалж хөтлөөд үнсэв.





Нанагийн аав ээж 2 нь эхнэр болгох гээд байгаа охинтой нь уулзуулна гээд дуудсан гэсэн. Нана намайг хамт дагуулж явах гэж байгаа. Тэгвэл зоригтой болно гээд байсан болохоор. Бид уулзах газраа ирэн, дотогшоо ороод захиалга өгсөн нэрийг хэлээд ширээгээ олон суулаа. Удаа ч үгүй Нанагийн Аав Ээж гэх тодотголтой хүмүүс бас нэг үнэхээр гялтгар, богино даашинз өмссөн охинтой хамт орж ирлээ.

Золиг гэж.

Тэр үнэхээр хөөрхөн охин байсан. Би хүртэл уулга алдаж, энд ирсэн шалтгаанаа мартах дээрээ тулсан. Өгүүллэгнүүд дээр гардаг шиг тийм охид биш. Харваас цайлган, эгдүүтэй мөртлөө халуухан тийм охин. Би хажууд нь юу ч биш юм шиг л. Өөрөөсөө жаахан ичиж байна. Эсэргүүцэж байгаагаа хэлэх гэж хамт ирсэн атал тэр охины гоо үзэсгэлэнг магтсаар байгаадаа.

Тэр 3-ыг дөнгөж суув уу, үгүй юу Нана зөрөн босож: Су Еэжи гэдгийг мэдсэн юм аа. Миний юу гэж хэлэхийг мэдэж байгаа биз дээ. Өөр охин авчирсан бол арай эелдэгээр хэлэх байсан ч Су Еэжи болохоор би хэзээ ч эелдэг хандаж чадахгүй нь ойлгоно уу. Бас би зөвхөн энэ охинтой л гэрлэнэ. Дараа албан ёсоор танилцуулъя. Одоо ингээд явъя даа гээд бөхийгөөд намайг дагуулан гарлаа.

Юу болчихов оо? Гараад Нана руу асуулт эрсэн харцаар харахад зүгээр л өөдөөс минь хараад "Зүгээр дээ." гээд инээмсэглэлээ. Нанаг инээмсэглэсэнд санаа минь амарж байсан ч угийн сониуч хүн юм хойно цаана нь нэг учир бий гэдгийг мэдэж байлаа. Цаг нь болохоор хэлэх байх. Нана миний урмыг хугалдаг биш дээ ямар.


•YOUR LOVE FOR ME•Where stories live. Discover now