12. ЭЦЭСТ НЬ.

130 22 4
                                    

Би их сургуулийн сагсны шигшээ багт орсон учир 7 хоногийн хэд хэдэн өдөр бэлтгэлдээ орж, мэдээж хичээлээ цааргалдуулахгүйг хичээж байгаа. Их сургуулийн сагсны тэмцээнүүд удахгүй эхлэх тул манайх улам илүү хичээнэ.

Нана бид 2 хамт амьдарж, нялууралдаж өдрийг өнгөрөөдөг дөө. Намайг бэлтгэлээсээ оройтож тарахад ирж авж, хоол хийж өгч намайг их дэмждэг. Нана ч өөрөө их сургуулийн шигшээд орсон болохоор бид 2 хааяа хамт сагс тоглоно. Амьдралд минь иймэрхүү үйл явдал давтагдаад л одоо их сургуулийн амьдралд дасах шиг.

    Өнөөдөр би бэлтгэлгүй болохоор гэртээ харин хоол хийж Нанад авчирж өгнө. Ийн бодоод Нанаг бэлтгэлдээ орохоос нь өмнө нэг сайн үнсэж аваад явлаа.


Сургуулиас гарах гэж байхад жижүүр ахаас нэгэн ах эгч 2 Нанаг асуугаад байхаар нь очин хартал нэг л танил хүмүүс. Өө тийм шдээ. Нанагийн эцэг эх 2 байна. Би тэднийг Нанаг эмнэлэгт ирэхэд, Су Еэжитэй уулзах өдөр хамт очихдоо харсан тул танил санагдах нь аргагүй биз. Би үсээ янзалж аваад

Би: Юу ахаа, эгч ээ. Та 2 Жэминийг асууж яваа юм уу гэхэд тэд над руу харан

Нана.ээж: Чи манай Жэминийг танидаг хэрэг үү? гэж асуухад нь намайг санахгүй байгаад жаахан гомдох шиг.

Би: Би Жэминий найз охин нь байгаа юм аа. Ким Чэрин гэдэг. Танилцсандаа таатай байна гээд бөхийлөө.

Нанагийн аав одоо л намайг санасан мэт: Аан Еэжитэй уулздаг өдөр Жэминтэй хамт ирдэг охин байна.

Би: Тийм ээ. Бас хэрвээ та 2 санаж байгаа бол ахлах сургуульд байхдаа эмнэлэгт таарж байсан.

Нана.ээж: Хөөх тэр охинтой одоо хүртэл үерхэж байсан юм уу? За ямартай ч ийшээ сууя гээд үүдэнд байдаг сандал дээр очин суулаа.

Нана.ээж: Юутай ч бид 2 Жэминийг сураглаж явсан нь үнэн. Төрсөн гэртээ ирэлгүй удсан, сүүлд ч тэр уулзалтаас хойш холбоо бариагүй болохоор санаа зовоод л ирсэн юм л даа.

Би: Аан тийм байх нь ээ. Жэмин дөнгөж сая сагсны бэлтгэлдээ орчихсон байдаг. Та 2 асуух зүйл байвал би дамжуулаад өгөх юм уу?

Нана.ээж: Хэрэггүй дээ миний охин. Бид 2 зүгээр л хүүгээ хэр байгааг харах гэж ирсэн юм. Тэр чамтай байгаа болохоор сайн байгаад нь итгэлтэй байна.

Нана.аав: Бид 2 Жэмин та хоёрыг бие биедээ ямар их хайртайг мэднэ. Ахлах сургуулиасаа хойш үерхэж байгаа юм чинь нэгнийгээ бас нилээд мэддэг болсон байх. Хүүдээ сайн эцэг эх нь байж чадаагүй юм мөртлөө компанийхаа ирээдүйг бодож өөр охинтой сүй тавиулах гэсэн нь үнэхээр тэнэг хэрэг гэдгийг ойлгосоон. Гомдоосон бол уучлаарай. Дараа Жэминтэй ирж илүү дотно танилцаарай.

•YOUR LOVE FOR ME•Where stories live. Discover now