[6] Цоож.

94 20 11
                                    



Үгс намайг орхижээ. Сүүлдээ бүр үйлдэл минь ч надаас хагацах гэж байгаа юм шиг. Хэлэхийг хүсэж тэр бүх шалтаг, худлаа үнэн тайлбар шүдэн дээр минь тулчхаад гацчихсан.

Би мэдээгүй ээ. Дурлалдаа согтсоноос болоод үзэсгэлэнд нь нүдээ сохлуулахсан тэр мөчид юунаас ч айгаагүй мөртлөө сэтгэлээрээ эрэмдэг болчихсон би цагаахан арьсаа ч цоолж үзээгүй түүнийгээ алдахаас үхэл алддаг байсан юм. Энэ бүх хугацааг би зөвхөн энэ зүйлээс л айж өнгөрүүлсэн бөгөөд надад эрүүл ухаан байгаагүй дээр энгийн зүйлийг хүртэл анзааралгүй өнгөрөөж дээ, гэм нь...

"Уучлаарай.. үнэхээр..." Түүний минь төрсөн өдөр байхад би гуниг гутрал хагацлын далай болгох гээд байсан учраас бушуу сэдвийг өөрчлөхөөр шийдэв. Өнөөдөр тэр минь гуниглах ёсгүй ээ, үнэтэй насаа өнгөрөөж байгаа болохоор, сүүлийнх нь өдөр болохоор, ханатлаа инээж авах хэрэгтэй.

"Чамайг аягатай бялуунаас идээд зогсож байхад чинь би үүнийг авсан..." Би пальтоныхоо халааснаас зөөлөн ягаан өнгийн цоож гаргаж ирээд "Цоожин дээр нь би өөрсдийнхөө нэрсийг сийлээд гаргуулчихсан. Үнэндээ чамайг сэтгэлээ надад нээгээгүй байсан бол ганцаараа ирж энийг гүүрэнд цоожилж үлдээгээд сэтгэлээ зөөллөе гэж бодож байсан юм"

Тэр нөхцөл байдлыг ойлгохыг зэрэгцээ саяны яриа үргэлжлээд байвал нулимсаар дуусна гэдгийг мэдсэн байсан тул анхаарлаа өөр зүйлд хандуулж өнөөх цоожийг сонжих аж. Тэр минь оч цацарсан нүдээрээ над руу харан мишээж "Нэгэнт худалдаад авчихсан юм чинь хоёулаа хамт энд цоожлоод үлдээчихье"

"Үгүй ээ, нэгэнт бие биенийхээ сэтгэлийг мэдчихсэн юм чинь энд цоожилчихъё гэсэн нь дээр"

Түүний үс ямар зөөлхөн гэдгийг, чих нь даараад улайчихсаныг, хацар нь ягаарч байгааг чихнийх нь ардуур үсийг нь хийхдээ анзаарсан юм. Эгэл хүн гэхэд чи минь хэтэрхий сахиусан тэнгэр шиг нэгэн юм даа..

"Намайг танд сайн гэдгийг мэдчихвэл өөрийг чинь уурлах болов уу гэж бодож байсан юм.. Эсвэл бүр холдчих байх гээд л... Тэгтэл жижигхэн улаан зүрхтэй, өөрсдийн нэрийн сийлбэртэй цоожийг энд үүрд түгжих гээд зогсож байдаг"

"Би чамаас холдож зүрхлэх юм шиг байна уу? Чи намайг хэдийнээ мэдчихсэн байж..."

Тэр надаас жижигхэн түлхүүрийг булааж аваад зөрүүдэлсээр байгаад өөрөө түгжихээр болсон юм. Өөдөөс харчхаад уйлах гэж байгаа юм шиг царайлаад байсанд би яаж ч чадаагүй... Нууцхан сэтгэлийг минь олж мэдсэн мөрлөө сул талыг минь хүртэл гаргаахгүй болчихжээ.

Түүнийг босоход нь би анх удаа араас нь тэвэрлээ. Үснээс нь зөөлөн шампуний үнэр сэнгэнэж, толгойгоо би түүнийхтэй зэрэгцүүлэхэд даарсан чих нь хацран дээр минь байрлан дулаацна.

Энэ мэдрэмжийг зүгээр нэг үгээр илэрхийлээд орхиж болохгүй.. Хэтэрхий үнэ цэнэтэй юм болохоор мөнгөн цаасан дээр алтан үзгээр сийлэх хэрэгтэй байх. Тэр даарахгүй байлгүй, салхийг нь би хааж байгаа болохоор, махан биеэрээ нөмөр болж байгаа болохоор тэр хүйтнийг мэдрэхгүй байх учиртай.

"Кэжинийгээ тэвэрч байгаа нь, бүр ингэж хүрч байгаа нь анхны удаа байх, тийм ээ?"

"М-мэдээж, гэхдээ шууд тэвэрчихнэ гэж төсөөлсөнгүй" гээд ээрч түгдчин хэлэхэд нь би инээмсэглээд "Дургүй байгаа юм уу?"

"Үгүй ээ, надаас битгий холд! Ингээд тэврүүлж байя, надад таалагдаж байна"

Үнэндээ түүнд хамаагүй хүрсэндээ би гэмшиж байлаа. Магадгүй миний явах хугацаа богиносох байх, үгүй ч байж мэднэ. Гэхдээ жилийн турш түүнийг сэтгэлдээ тээж явахдаа анх удаа хайртай охин маань надад сэтгэлээ нээж байхад, мөн ганц тохиох боломж атгачихсан байгаа дээрээ ханатлаа тэврээд авъя гэж бодсон юм. Тийм ээ...

"Зөвшөөрөлгүй хүрсэнд уучлаа- Хөөе?!"

Тэрээр барьсан түлхүүрээ гүүрэн доор урсаж байгаа гол руу хамаг хүчээрээ шидэж орхиод юу ч хийгээгүй царай гарган зогсоно. Зоригтой дээрээс нь сахилгагүй, тэр өнөөдөр хангалттай өхөөрдөм байна!

"Хэн чамайг наадхаа шид гэсэн юм?" Би саяны үйлдэлд цочирдохын зэрэгцээ инээд хүрээд ийн асуухад тэр минь шидсэн зүг рүүгээ ширтээд "Ингээд түлхүүрээ хаячихвал хэн ч онгойлгож чадахгүй. Яг л ямар ч шалтгаангүйгээр биенээ хайрласан юм шиг болно, бас хэн ч бидний дундуур орж салгахгүй гэсэн үг.."

Би түүнд хэлэхийг юу юунаас илүү хүсэж байлаа. Өөрийнхөө хэн гэдгийг, ямар учраас юу болоод өнгөрчихсөнийг, одоо юу болж болох гээд л бүхнийг би тайлбарлахыг хүссэн юмсан. Гэтэл өнөөдөр.. дахиад л даанч чадахгүй нь бололтой.
Тэр өчүүхэн зэвтэй түлхүүрийг шидчихээд түүнийгээ хүртэл хайр гэх зүйлтэй утгачлан холбож байхад... би түүнийг нь нураах гээд зогсож байх юм.

"Кэжин аа"

"Мм?"

"Би... зүгээр л хайртай гэж хэлэх гэсэн юм"

Winter SOUL✔Donde viven las historias. Descúbrelo ahora