Үлгэр

24 6 40
                                    

Белл: Удахгүй багш нарын баяр боллоо. Бодож байгаа юм байна уу хүмүүсээ?

Банни: Тэрэнд чинь бодоод байх юм юу байна? Бүгдэд нь нэг нэг шил юм тэгээд л данга!

Белл Банни руу хальт ширвэж харснаа сонсоогүй царайлаад,

- Бүгдээрээ багш нартаа гоё гэнэтийн бэлэг барья! гэхэд аниулсан Баннигаас бусад нь уухайлан дэмжив.

Белл: Яах уу? Юу хийцгээх үү?

Банни: Хэлээд байна шүү дээ! Нэг шил...

Вони Баннигийн үгийг таслан,

- Бүгдээрээ гоё заалаа чимэглээд, ширээ засаад баяр тэмдэглэх үү?

Энжи: Тэгье л дээ ёстой гоё санаа байна Вони!

Гүччи: Багш нартаа сэтгэлийн үгээ бичээд хүн болгонд жижигхэн бэлэг бэлдэж өгч болно.

Эмма: Хөөе хөөе баяр тэмдэглэнэ гэвэл үзүүлэх тоглолт хийх үү?

Банни: За яршигаа~ бага ангийн багшаа баярлалаа дуулаад зогсож байх юм уу тэгээд? Зүгээр л нэг, нэг...

Залхаж гүйцсэн Белл,

- Ёооё! Нэг нь энийг тэр эрүүлжүүлэхэд нь аваачиж тушаагаач

Bell:

Диор: Алив би 911 дуудаадахъя гээд утсаа авав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Диор: Алив би 911 дуудаадахъя гээд утсаа авав.

Айсан Банни Диороос утсыг нь булааж авах гээд ноцолдох зуур нэг хүнээс бусад нь багш нараа хэрхэн баярлуулах талаар ярилцаж байлаа. Тэр үлдсэн нэг хүн нь өглөөнөөс хойш хичээлээ ч хийхгүй, өөрийг нь ч тоохгүй сараачсаар саяхан дуусгаад орхисон Диорын зургийн дэвтэрт ухаан санаагаа алдчихаад буй Тифф бөгөөд эзнийх нь анхаарал сарнисан хойгуур дүрсгүй зангаа барьж дийлэлгүй дэвтэр лүү нь хамраа шургуулж зогсох ажээ. Тэгэж байснаа,

- Хүүеээ эд нар ямар гоё юм бэ? Диор андаа чи өөрөө сэдээ юу? гээд дэлгэсэн нэг хуудсаа урдаа барив.

Баннитай ана мана үзэлцэж байснаа өөрийнхөө нэрийг сонсоод эргэж харах Диор,

- Хөөе чи яажийнаа?! Хүний нууцыг хуулиар хамгаалдаг юм шүү гээд дэвтэр лүүгээ гар сунгасан ч Тифф нэг харайгаад бултчхав.

|| Class X-2 ||Where stories live. Discover now