Prince of the party/Ruler of Hell

325 36 0
                                    

Танхимын гол хаалга нээгдэн харанхуй талд саран мэлтийх шиг л болоход энэ үдэшлэгийн ханхүү аль эсвэл тамын тогооны эзэн орж ирлээ. Түүний  нүднийх нь урдуур хааяа нэг зүүгдэх шулуун хар үс, өндөр хамар, өтгөн хар хөмсөг, хүсэмжит уруул нь нэн түрүүнд цойлж үзэгдэнэ. Тэгээд хар салхи, саарал үүлс хөшилдүүлсэн ч номин ногоон тусгалаар нүд нь гэрэлтэх нь бас харагдана. Мөнгөлөг өнгийн шигтгээ болсон гурвалжин захтай цагаан цамцан дээрээ хар өнгийн хослол хослуулж түүнтэйгээ өнгө дагуу гутал өмсжээ. Мөн нөхрийг маань хувцасласан хүний ой тоонд нь хэзээ ч буугаагүй хоолой бачууруулах ч хүсэл бадраах улаан оруулга цагаан цэцэгтэй хүзүүний алчуур, мөн л улаан кулонтой хүзүүний зүүлт зүүжээ.

Өнөөдөр улаан ,цагаан өнгө худлыг дүрэлзүүлж, үнэнийг далдлах сэнтий нь бололтой.

Түүний зүүн гар нь халаасанд нь харин арьсан бүсэн дээр нь байх баруун гарынх нь нил ягаан давамгай боловч усан цэнхэр бөгж нь бусдыгаа давуулан гялтганана.

Red and WhiteWhere stories live. Discover now