Stare

208 25 0
                                    

Хажуугаас хэн нэгэн төөнөх шахам ширтээд байгааг мэдэн харцаа тэр зүгт хандуулвал өнөөдрийн тамын тогооны гол дүр надруу хөмсгөө зангидчихсан атлаа хэтэрхий зөөлнөөр харж байлаа. Би уг нь хүний байгаа байдал агаад юмсын өнгө зүсийг ялгаад хэлчих боловсролтой нэгэн юмсан. Яагаад энэ залуугийн юм болгоныг яг тийм гээд хэлчихэж болдоггүй байна аа? Царайны хувирал нь ч, нүдний өнгө нь ч тэр.

Тэр нүүрний минь сантиметр бүрийг, тэгээд улаан өнгийн хошоонгор цэцэгтэй хүзүүний зүүлтийг минь, бэлхүүсэн дээр минь байх гарыг, хөхөрчихсөнийг нь нуухыг хүсээгүй өвдөгийг маань, эцэст нь үнсгэлжингийнх шиг цагаан шаахайг минь харцандаа тусгалаа. Энд байгаа хүмүүсээс хамгийн эрээ цээргүй нь тэр бололтой. Бид ядаж л түүнтэй харц мөргөлдчихсөн байхдаа хүртэл ширтээд байгаагүй юмсан.

Red and WhiteWhere stories live. Discover now