Encounter

197 26 0
                                    

Ариун цэврийн өрөөнөөс гарахад өнөөх залуу хоёр гараа халаасандаа хийчихсэн удаанаар алхсаар урдаас минь ирж байлаа. Зөрөн өнгөрөх гэхэд тэр гирэвшүү намуухан дуу, залгичихад бэлэн харцтайгаар "Үдэшлэг таалагдахгүй байна уу?"

Хүн олон янзын баг зүүж явдагийг мэдэх ч яаж ингэж нэгэн зэрэг хоёр эсрэг туйлт үйлдлүүд хийгээд байдаг байна аа.

"Яагаад тэгж бодоо вэ?" гэхэд тэр зүгээр л үгний далимаар хэлчихсэн мэт үнэндээ тэгж бодоогүй нь илт харагдана. "Дээвэр дээр гарч агаар амьсгалмаар байна уу?" энэ удаад тэр яриагаа удаан үргэлжлүүлэх гэсэн шиг үгээ тогтосхийн зөөх аж. 

Би аль болох эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би явахгүй бол болохгүй нь." гэхэд тэр толгойгоо дохисон ч надруу ойртож эхлэхэд нь би аль болох түүнийг тойрон өнгөрч буцан танхим руу орлоо. Ширээн дээрээ ирэн нүдээрээ тэмтэчсээр нөхрөө хайсан ч сүүдрээ ч үлдээлгүй замхарчихаж. "Дээвэр дээр гарчихаад ирье гэж хэлсэн ш дээ. Нөхөр чинь түр гарчихсан бололтой." Чих рүү халуун амьсгаа үлээхэд түүний царай руу нь ч харалгүйгээр түүнийг тойрон буцан гарах хаалгыг зүглэлээ. Тэр араас том том алхлан явах нь сонстох бөгөөд үүд рүү эргэж амжихаас өмнө гарнаас минь татан "Яагаад тахалтай газар тойрж байгаа юм шиг дөлөөд байгаа юм?"

Red and WhiteWhere stories live. Discover now