01

3.5K 186 4
                                    

"тэхён хоёулаа өнөөдөр гарж кино үзэцгээе" "жаяа би тоглож байна" сар гаран хугацаанд үерхсэн миний хувьд хамгийн муу тодотголтой найз залуугаасаа сүүлийн 7 хонгийн турш мэдэрсэн доромжлол минь миний уурыг бараж гүйцэж байв.

Тайвшрах хэрэгтэй түр магадгүй тоголж дуусаад намайг урьдын адил тэвэрээд духан дээр минь үнсэх болно.

Бодолдоо итгэн нүдээ анин тайвшрах намайг тэхён ер анзаараагүй хэр утасны дуудлагаа хурдхан аван намуухан ярих аж.

Яг л бид анх үерхэж байсан шиг намайг хэзээ ч залгасан тэр үргэлж хурдан авдаг тэгээд намууханаар ярьдаг байсан.

Зөвхөн байсан шүү өнгөрсөн цаг дээр харин одоо...

Одоо тэр яадаг билээ.

Тэр сүүлд хэзээ миний дуудлагыг авлаа.

Хэзээ надтай аядуухан ярилаа.

Хэзээ надтай болзлоо.

Хэзээ надруу хараад инээлээ.

Тийм шүү дээ тэр 7 хонгийн өмнө найзтайгаа уулзахаа хэлэхдээ надтай ярьсан гэхдээ орой нь бас тэрнээс хойш ч тэр миний дуудлагыг аваагүй.

Өө бас тэр 7 хонгийн өмнөх тэр өдөр надтай аядуухан ярьсан ч маргааш нь тэврэх гэсэн надаас дөлж хүйтэн харцаар төөнөж яхир хоолойгоор хайрсан тэрнээс хойш тэр ийм л байна.

Бас нөгөөх гайхал өдрөөс хойш тэр намайг дагуулж гудамж уруудан алхадгаа ч болжээ.

Тэр өдөрт учир бий юу найз залууд минь учир бий юу мэдэхгүй ч намайг хараад тодордог байсан инээмсэглэл намайг хараад эргэж харах ул мөргүй алга болдог болжээ.

"Тэхён чи хайчих гэж байгаа юм" утасаа тавиад л ум хумгүй гархаар яарах найз залуугаасаа би асуухад "чамд хамаагүй" хоёр л үг намайг хөлдөөсөн аан гээ ч сайн охин сайн найз охин байх гэж залхалаа.

"Тэхён чи гарвал бидний харилцаа дуусна шүү" итгэл дүүрэн хэлсэн үгэнд минь тэхён эргэж хараад "сүрдүүлээд байгаа юм уу бялзуухай, тэгьеээ салцгаая" " чи ч адгийн новш юм даа" хээв нэг инээсээр салалтаа тунхаглах түүн рүү харан чичирсэн хоолойгоор хэлхэд тэр "салалт чиний санаа байлаа хонгор минь би зүгээр л чиний санлыг хүндэтгэсэн төдий" хүйтэн инээмсэглэл тодруулсаар гарах өөрийн найз залуугийн араас нулимс дуслуулахгүй хичээхдээ өөртөө шивнэсэн үг минь энэ байв.

"Зүгээр дээ жаяа"

Гэхдээ хэн хүнээс илүү мэдэх нь би...

Bad guy's little girlWhere stories live. Discover now