Last Chapter

1.6K 164 10
                                    

Хаалга нүдэх дуунаас түүртэн сэрчихээд л сүбин байхгүй байгааг анзаараад багахан гомдол тээсэн ч үл тоон нимгэн халаад өмсөөд хаалга нээхэд ах байх нь тэр.

Намайг дээрээс доош нэг харчихаад түлхэж оруулаад "угаалгын өрөө орж наад аймшигтай байдал аа янзал" гэхээс өөрийн хэлсэнгүй.

Тайлбар хүлээж хэдэн минут ширтсэн ч над руу үе үеэхэн хардаг шиг ээ хялам ч хийсэнгүй.

Нойл орж ирээд амаа угаачихаад шүршүүрт орох доо ахаас сүбинийг асуух тухай ч бодоод амжив.

Шүршүүрээс гарсны дараа бие тосолж хувцаслаад багагүй хугацаа өнгөрсөний дараа гарж ирэхэд ах утсаар ярьж байв.

Яриаг нь сонсох бодол байгаагүй учир шууд гартал ах хаалганы дуунд цочих доо хүн айтал хашгирах нь тэр.

Түүн рүү хөмсөг зангидан ууртай харахад худал нэг инээчихээд ард кирманаасаа бүдүүн тууз алчуур маягийн юм гаргаж ирээд намайг арагш эргүүлэн нүдийг минь хаагаад боочихов.

Тэгээд гарнаас минь чанга атгаад "чи дараа нь ийм сайн ахтай даа талархана даа" гэсээр хүүхэд шиг инээх нь дуулдав.

"Талархдаг ш дээ, үгүй байсан бол аль хэдийн цааш нь харуулаад ойд аваачаад булах байлаа" "бурхан минь гэж хайрлах энэрэх сэтгэлгүй аймшигтай охин" ахынхаа хоолойг сонсох доо би зүгээр л инээж байв.

Өрөөнөөс гараад ойролцоогоор 5 минут хэртэй алхсаны эцэст нэгэн өрөөнд оров.

Энэ магадгүй өрөө л байх нүдийг минь нилээдгүй зузаан туузаар боосон учир үл харагдаж байгаа учир мэдрэмжээрээ орчиноо таамаглаж байна.

Өрөөнд ороход жүен дуугарах бөгөөд хаалга дугарахад "сая ёнжүн ах гарчихлаа, одоо хувтасыг чинь сольж өмсгөөд ахыг дуудаад чи дахиад цааш явна" жүен намайг хувцасаа тайлхыг хэлээд цааш алхасан ч дахин ойртох нь сонсогдож авчирсан хувцасаа өмсгөж эхлэв.

Плаж болохыг анх анзаарсан ч өмссөний дараа л нилээн хөвсгөр болхыг анзаарсан юм.

Бас багагүй урт байв.

Өрөөнөөс гарахын өмнө ах нүүрээ кремдэж сормуусаа будаж нүдээ тентхийг дахин дахин сануулсан учир дараагийн өрөөнд ороход хальт боолтыг минь тайлж monnie харсан ч дахин боочихсон түүнтэй тохирох багахан будалт нэмэж хийх хэрэгтэй гэж ах болон monnie хэлсэн.

Өглөө өрөөнөөс гарсанаас хойш одоогоор бараг 1-ийн хугацаа өнгөрсөн.

Намайг хальт боолтоо авахад М (monnie) их даруухан плаж өмссөн эгдүүтэй будалт хийсэн бол ах хар костюм өмсөж үсээ янзалж их янзтай болсон байв.

Bad guy's little girlWhere stories live. Discover now