Ахх надад зүгээр л яг одоо унтах хүслэл маш их байна.
Хөгийн юм тийм биш гэж үү
Би үнхээр зүүднээсээ сүбиныг хайсан.
Анх уулзахад тэрний уруул зүгээр л эгдүүтэй байсан юм.
Харин үнсэлтийн дараа...
Эвгүй санагдаж магадгүй ч...
Тэр их зөөлхөн байсан.
Дахиж үнсмээр мэдрэмж төрж байна.
Сургуулийн үүдэнд бараг л ирчихээд ганцхан үнсэлтээс болж би бүтэн 30 минут тээнгэлзсэний эцэст хичээлийн цагаас 3 минутын өмнө орж ирсэн.
Харин одоо хоол идхийн оронд унтахаар зэхэж байна.
Бараг л дуг хийхийн даваанд хюнингийн сандал багахан чихрав.
Кай мөнхийн тонгочоод байдаг болхоор нэг талыг зөөлөвч нь сугарчихсан.
Үүнээс үүдэлтэйгээр түүний сандал зөөлөн татахгүй бол чихраад байгаа юм.
Би хөмсгөө багахан атиралдуулсаар нүдээ нээтэл өөдөөс минь сүбин над шиг гараа дэрлээд хэвтчихсэн.
"Зүүднээсээ хүртэл намайг хайна гэж би хэлсэн ш дээ" гэсээр инээх аж.
Гэхдээ надад түүний хэлж буй үгс бус бүдүүн бага зэргийн халуухан хоолой мөн эгдүүтэй инээмсэглэл харагдаж мөн сонсогдож байв.
***
Сүбиныг харж байгаад л би унтчихсан байсан.
Харин сэрхэд тэр байгаагүйгээс гадна.
Хичээл эхлэж байсан.
Анх удаа л хичээл дээрээ унтаж үзсэн байдаг юм.
Харин одоо бол сагсны талбай дээр саяхан зорьж авсан номоо унших нэрийдлээр залуусыг ажиглана сууна.
Намайг тэднийг нэг бүрчлэн ажиглан суухад минь сүбин наашаа гүйж ирээд "жаяа тоголмоор байна уу" гэхэд нь би түүн рүү харж инээгээд "харамсалтай нь үгүй гэж айж байна."
"Аливаа энэ хөгжилтэй байх болно оо" гэсээр намайг мөрөн дээрээ тохоод талбай руу очиход ах инээсээр "би дүүгийнхээ жижгийг сайн мэдэх ч сүбинтэй байхыг нь хархаар бүр нэг аймшигтай эгдүүтэй жижигхэн санагдаад байх юм."
Тиймээ би ч бас илүү мэдэрж байгаа.
Сүбин намайг буулгаад бомгюгаас бөмбөг аваад надад өгөөд "за шидээрэй" гэв.
Тэр намайг чадахгүй гэж бодсон бололтой.
Их л өдсөн янзтай хараад байсан учир бөмбөгөө цээжнийхээ урдаас барьж байгаад цагираг руу онилоод шидэв.
Мэдээж энэ орсон тиймээс би дороо дэвхцэж инээсээр сүбин рүү хараад "тоголж чадахгүй л дээ гэхдээ шидэж бол чадна шүү" хөмсгөө өргөн их л итгэлтэй хариулхад минь сүбин "ахх...
Би хэтэрхий төгс хүнтэй үерхээд байгаа бололтой.
Гэхдээ жаахан намхан юм аа" гэсээр надаар даажигнаад эхлэх нь тэр
Өдөж байх шиг чой сүбин газар ойсоор хажууд минь өнхрөөд ирсэн бөмбөгөө аван сүбин рүү шидтэл сүбин бултах гэж байгаад мөрөө цохиулчихав.
"Гайхуулаад байгаа өндөрийн чинь гай за" гэсээр хариу түүнээр дайжигнахад минь бид хоёрыг харж байсан бусад минь инээлдэж эхлэв.
***
Ах минь намайг мотацикл даа суулгахаас эрс эсэргүүцэж хаяаад яваад өгсөн гэвэл итгэх үү?
Өглөө гэрээс гарах даа кет өмссөн дөө одоо харамсаж байв.
Ард тал нь хөлийг минь нухаад цус шүүрчихсэн юм.
Эцэст нь сүбинд сундлахаас өөр аргагүй болсонд сүбин рүү хартал сүбин "төлбөрөө төлөх хэрэгтэй ш дээ найз охин минь" гэсээр инээхэд нь нэг хөмсгөө өргөтөл тэр мотацикл налж байсан аа болин суган даа хавьчуулсан дуулгаа суудалын хойд хэсэгт тавиад намайг юу ч болоогүй юм шиг өргөөд суудал дээрээ суулгаад хоёр талд минь гараа тавиад хэлээрэй уруулынхаа дотор талыг норгоод уруулаа багахан зуусан аа "чи хэтэрхий хөөрхөн харагдаад байна."
Эцэст нь намайг дахиад л эсэргүүцэх боломжгүй түүний уруул угтсан юм.
Чөтгөр гэж чой сүбин чи яг хэн болчихоод хичнээн эсэргүүцсэн ч миний зүрхийг захираад байгаа юм.
Би...
Чамд...
Дурлаад байна.
YOU ARE READING
Bad guy's little girl
Romance-чи муу залуу болхоор сайн охиноор шагнагдаж байгаа юм биш чой сүбин... учир нь би тийм ч сайн охин биш... чи зүгээр л муу бас өндөр залуу болхоор чамайг сахилгүй бас жижигхэн надаар шагнаж байгаа юм. -сайхан шагнал байна хонгор минь эхэлсэн:2021.0...