Бодоход л сайхан санагдах гэхдээ хийж үзээгүй зүйлс.
Эргэлзэх зүйлгүй ойр гэхдээ хүрч чадахааргүй хол.
Толгой бодлоор дүүрч нойр яг л өдрийн баяр баясал шиг алга болж. Хийсэн зүйлгүй хийхийг хүссэн
зүйлтэй.Дээшээ харан бодохоос өөр зүйлгүй байх нэгэн хэвийн мэт болж.
Аль хэдийн залхсан юу ч мэдрэхгүй байгаа цаг хугацаанаас гарч өөр үед очихыг хүснэ.Цаг хугацааны гажуудал шиг гажсан цаг.
Орхигдсон барилга шиг зогссон цаг.Үзэсгэлэнтэй, гэхдээ харанхуй.
Уйтгартай, гэхдээ хямдхан биш.
Онцгой, гэхдээ үнэтэй биш.Нэгэн дэр нь дээр байрлах би болон миний хий хоосон бодлууд.
Нэгэн орон зайдаа гацсан мэт нэгэн хэвийн уйтгар гуниг.
Ганцхан хэмжээст орон зайд байгаа мэт ганцаардал.
Хүсээд байсан ганцаараа байх хүсэл минь.Хар даавуугаар хааж тагласан цонх.
Өнгөлөг, гэхдээ хуучин.
Шинэлэг, гэхдээ танил.
YOU ARE READING
Late-Night Scribbling
Short StoryСараачсан зүйлсээ зураг болгох авъяас хэн нэгэнд байдаг бол. Бодсон болгоноо хийх хүсэл минь байна. Гэхдээ хүч минь алга. Хэнд ч хэрэггүй хоосон бодол. Хэдэн үсэг холбосон мэт утгагүй өгүүлбэрүүд. Хэнд ч хэрэггүй тул эргэж хараад ч хэрэггүй.