1-р бүлэг ~бүх зүйлийн эхлэл~

349 9 3
                                    

Намайг Ноа гэдэг.
Надад өнөөдөр үнэхээр үнэхээр хэцүү байна. Учир нь гэрийхэн минь намайг ижил хүйстэн гэдгээ хэлэхэд надруу үнэхээр зэвүүцсэн харцаар харж надруу орилж хашгирч би ч өдөржин хэрэлдэж эцэст нь гэрээсээ зугтчихлаа...
Гэр бүл минь намайг ойлгох хамгийн чухал нэгэн байтал хүлээн зөвшөөрөөгүйгээс хойш бусад хүмүүс намайг хүлээн зөвшөөрнө гэж үү?

би ер нь яагаад энэ хорвоод амьдрах ёстой гэж?

Өөрийгөө үзэн ядаж байна...

Энэ хорвоод төрөөгүй байсан бол би сайхан байх байсан байх...

Эмэгтэй болоод төрсөн бол...

Амиа хорловол яах бол? Хэн нэгэн намайг хүлээн зөвшөөрөх болов уу?...гэх бодлоо толгойд эргэлдүүлсээр дэлгүүрээс гэрээслэл бичих үзэг цаас авч хамгийн өндөр барилгыг хайн алхасаар арай гэж нэг юм 25 давхар барилга олж хамгийн дээд давхарт нь гарч гэрээслэлээ биччихээд дээш гаран зогсоод байж байтал нэг найз маань утас руу минь залгаад авахгүй гэж бодсон ч сүүлчийн удаа болохоор удаанаар авахад
- Хөөе андаа би өнөөдрөөс эхлээд энэ зунжингаа гэртээ ганцаараа байхаар болчихлоо... Гялс хүрээд ир!?
Гэж баярласан дуугаар надад хэлэхэд нь гэнэт яагаад заавал одоо үхнэ гэж? Одооноос энэ зунжин хүссэн хүслээрээ хэний ч өмнө бардам амьдрана гэж хэлээд тэднийд очихоор шийдлээ.

Нээрээ найзыг маань кай гэдэг❤️

*Ноа кэй-нд орохоосоо өмнө хамаг нулимсаа арчаад хэдэн гоймон аваад орлоо.
Түүнийг ороход цэмцийтэл нь цэвэрлэсэн гэр угтаж Кэй ч их хөөрсөн янзаар
-Ноа өнөөдөр манайд хоночих хоёулаа шөнөжин тоглоё. энэ удаад чамд хожигдохгүй шүү!
Гээд Ноагийн мөрлүү нь цохитол Ноа нулимсаа нуусан ч гунигтай царайгаа нууж чадаагүй болохоор Ноаг шууд мэдсэн Кэй:
-Юу болоов? Ямар нэгэн юм болоо юу? Гэхэд
Ноа ч ам алдаж би харин ээж аавтай аймар хэрэлдчихсэн гэртээ очиж чадахгүй болчихсон...
Гэхэд нь Кэй тайвнаар 'зүгээр шдээ найзаа' гэж инээгээд манайд л амьдарчих гэж хэлээд цаашаа хоолоо хийхээр явав. Харин Ноа гайхсаны зэрэгцээ баярлаж Ноагаас чи яагаад шалтгааныг нь асуухгүй байгаа юм? Гэж асуухад Кэй:
'Ээж аавтайгаа хэрэлдэх хэмжээний юм чинь надад бол бэлэн болсон цагтаа л хэлсэн дээр' тиймээс би асууж шалгаахгүй ээ... Гэхдээ би заавал мэднэ шүү гэж инээмсэглээд эргээд харав...

Кэй бид хоёр одоо 12 ангиа төгсөж байгаа болохоор алзахгүй байхаа... Бас ажил ч хийж болох болохоор алзахгүй байхаа.

Ингээд Кэй бид хоёрын хамтын амьдрал эхэллээдээ...


Үүнээс хойш 3 сар,бүхэл зуныг аз жаргалтай өнгөрөөгөөд үхэх болно.

Солиорол {BL Mongolia}Where stories live. Discover now