Зуны гурван сар ч дуусаж Кэй-н гэр бүлийнхэн ирэх цаг дөхөхийн адилаар тэдний салах цаг ойртсоор л байлаа...
Кэй Ноа хоёрын хоорондох харилцаа улам л салахын аргагүй болж байсан ч хорвоо дэлхийд байж болохгүй гэмээр анги хүн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн өрөвдөлтэй нийгэмд байгаа болохоор Кэй-н ээж ааваас нууцлах хэрэгтэй болно. Түүний хажуугаар Ноагийн ээж аав ч түүнээс харилцаагаа тасласан хэвээр болохоор түрдээ түрээсийн байранд амьдрахаар болж тэр хоёрын хамтын амьдралын хугацаа дуусна.
Тэр хоёр Ноад түрээсийн байр хайж байтал Кэй-н утас дүнгэнэх үед Ноагийн ч Кэй-н ч царай бараасаар дуудлагаа автал ээж аав нь ирсэн гэсэн мэдээг сонссоор Ноа Кэй-с хагацна.
Кэй Ноагаас салаад хоёр хоносон байтал илэрхийлэхийн аргагүй санаж, бодохын хажуугаар Ноа олдохгүй, холбоо барихгүй Кэй-н сэтгэлийг зовооно.
Тэгсэн ч Кэй амьдралаа үргэлжлүүлсээр ажил дээрээ байж байтал гэнэтхэн Ноагийн үнэртэй хормогчийг олоод санаандгүй үнэрлэхэд тархинд нь шууд л Ноа бодогдож, төсөөлөгдөж, түүний баруун гарыг өөрийнхөө бэлхүүсэн дээр зөөлөн тавихыг, улаавтар хацрыг нь гараа буруу харуулан илэхээ, нүдээ анихад нь гарж ирдэг давхрааны ором, нимгэн арьсны цаанаас харагдах судаснууд, цаас шиг цагаан арьс, шугам татсан юм шиг хамарнаас нь эхлүүлээд уруулаа аажим аажмаар доошилж бага зэрэг хатсан урууланд нь уруулаа хүргэж, гараа хүзүүнээс нь нурууруу, нуруунаас нь өгзөг хүртэл илж, өөр лүүгээ татахыг төсөөлсөөр газар унаж нэг мансуурсан мэт байдлаасаа гаран доош харахад аль хэдийн нөгөөх нь боссон байна. Кэй-н хацар улайхын хажуугаар зүрх нь түг түг түг түг гэж маш хүчтэй цохилж, бие нь нэг л сонин болсныг сая л нэг анзаарч нойлын өрөө рүү яаран гүйнэ...
Болохоо байх аа мэдсэн Кэй "Ноаг олохгүй бол болохгүй үгүй бол чи амьдрахгүй шүү" гэж өөртөө сануулсаар Ноа руу залгаж холбоо барихыг оролдоно. Олон аргаар холбогдохыг хичээсэн ч ямар ч сэжвэр алга байлаа.
Хамгийн сүүлийн арга болох Ноагийн гэрт очихоор шийдэж хувцас хунараа янзлаад гэрийнх нь үүдэнд очтол хаалганы цаанаас уйлах чимээний хажуугаар түс тас гэсэн нүдэх чимээ гарна. Тэр чимээнээс эмээсэн Ноа явах, үлдэхээ ч мэдэхээ байж гараа чичрүүлсээр хонхыг нь дарахад тэр дороо хаалгыг нь Ноагийн ээж онгойлгож шууд Кэйд орох зам зай тавьж өгнө. Кэй ч сандарсаар дотогш ортол Ноа хамаг гараа чангалчихсан нулимстайгаа холилдсон өрөөндөө хөлөө тэврэн сууж байна. Кэй-г орж ирэхийг харсан аав нь шууд л чанга гэгч нь орилж байсан дуугаа намсгаад Кэй рүү сониурхан харна. Чимээгүй орчин үүссэнийг мэдэрсэн Ноагийн ээж: чи хэн билээ? Кэй: А-Аан, с-сайн байна уу, би Ноагийн найз зал--- үгүй ээ найз нь юм л даа. Харин Ноа утсаа авахгүй болохоор нь энд ирсэн юм л даа. Ноагийн аав: хмм чи бас наад юм шигээ амьтан юм биш үү? гэх үед Кэй үг дугарч чадахгүй хөлөө чичигнүүлэн зогсож байтал Ноа гарч ирээд: Та намайг л үг хэлээр доромжлох эрх байгаагаас биш өөр хүнийг хамаагүй хэлэх эрх танд байхгүй шүү! гээд уурлангуй хэлэхэд Ноагийн аавын дургүй нь хүрсэн бололтой: Сая нэг ч үг дугарахгүй л байсан энэ гараад ирэнгүүт гэнэт ухаан ороо юу эсвэл энэ чиний залуу юм уу? гэхэд нь Ноа хэлж юу ч хэлж болохгүйгээ мэдсэн болохоор дуугүй газар харж амьсгаадаж хөл нь чичирч, нүүр нь гэнэтхэн хувхай цайж, уруул нь ч цагаарч нэг л сонин царайлж байгаад газар гэнэтхэн ухаан алдаад унаад өгөв. Бүгд сандралдах дунд аав нь ч бас айж Ноа руу очих гэснээ буцаад хатуу зангаа гаргаж гаансаа татан эргээд суугаад өгөв. Тэр үед Кэй Ноаг тэвэрч аваад шууд л уйлж хацрыг нь Ноа Ноа сэрээрэй, сэрээрэй, зүгээр үү гэж зөөлхөн алгадаж айдсаар дүүрч нуруун дээрээ татаад үүрч гарахаасаа өмнө аав ээж хоёрт нь: "Аав ээж гэдэг өсгөсөн, төрүүлсэн бүхий л зүйл нь, цорын ганц хариу нэхэлгүй хайр цацруулах зүйл байх ёстой байтал битгий ингэж түүнийг шархлуул" гэж уурлаж, хоолой нь зангирч хэлээд хаалгыг нь саваад шууд эмнэлэг рүү хөлсөө цувуулан гүйж нүд нь харанхуйлсаар дотроо: Чи ингэж зовж байхад би яг юу хийж байсан юм бэ? би яг хаана байсан юм бэ? яагаад би чамайг ийм байдалд хүргэчихэв ээ? гэж өөрийгөө зүхсээр эмнэлэг рүү орж шууд л орон дээр хэвтүүлэхийг эмч нараас гуйж, эмч нар ч яаралтай тусламж үзүүлэхийг хичээцгээж Ноаг орон дээр хэвтүүлнэ.
Ноаг сэрэхийг хүлээсэн Кэй маш их сандарч, улайсан нүдтэй байхыг дөнгөж сэрсэн Ноа анзаарч Кэй-н гараас атган нулимс урсгана. Гарт нь хүрэхэд Кэй шууд л Ноаг тэвэрч аваад юу болсон талаар бүгдийг надад одоо биш бол дараа ч хамаагүй яриарай гэж энгэрт нь наалдана. Эцэст нэг тэр хоёр тухтайхан уулзах цаг гарч ирнэ.
Үргэлжлэл бий...