Ноа дахиж ажил хайсан ч очсон газар болгон нь заавал ямар нэгэн асуудалтай байсан болохоор арга ядаж, өмнө нь ажиллаж байсан нарийн боовны газартаа яах аргагүй очихоор болж эхлээд тэнд Кэй-г байгаа үгүйг асуутал захирал нь Ү-үгүй ээ гэж дуу алдан хариулсан болохоор Ноа нээх их юм бодолгүй шууд ажиллахаар болж,маргааш нь уулзахаар болно.
^Ноа ажлын газартаа очиж бусадтайгаа мэндлээд шууд ажилдаа орж зөөх ёстой юмнууд нь том том хайрцагтай болохоор нэг залуу Ноагийн барьж байсан хайрцагийг аваад:ганцаараа ийм их ачаалал үүүрэх хэрэггүйдээ! Би туслая Ноа. Гэхэд нь гайхаж, миний нэрийг яаж мэдээ вэ? Хуучин ажилтан билүү гээд хайрцагаа доошоо тавьтал Кэй түүний өөдөөс харж: Сайн уу? Яагаад ингэж их удаан алга болов? Гэхэд Ноагийн нулимс нь шууд л урсаж Кэй-г тэвэрмээр байсан ч өөрийгөө хүчлэн байж: Ч-чамайг байхгүй гэсэн шдээ? Чи энд юу хийж байгаа юм?
Кэй: Чамайг надаас зугтаад байгааг мэдсэн болохоор байхгүй гээд хэлчих гэж ахаас гуйсан юм.
^Ноа нөхцөл байдлаас зугтахын тулд: Тийм байх нь ээ? Тэгвэл би эндээс гарлаа.(уурлах) гээд шууд гүйхийг оролдоход Кэй түүний гараас барьж аваад: Одоо л надад хэл! Яг юу болохгүй байгааг, яг яагаад надаас зугтаад байгаагаа! Одоо л хэл.... Хэрвээ үгүй бол дахиж хэзээ ч хоёулаа ойлголцохгүй найз ч байж чадахгүй шдээ! Чамайг яагаад гэрээсээ явсныг бас яагаад надаас явсныг чинь хэлэхийг зөндөө хүлээлээ. Одоо хүлээмээргүй байна.
Ноа: Чамд ямар ч хамаагүй биздээ? Чи ямар миний эцэг эх ах дүү бишдээ. Юу ч байсан чамд хэлэхийг хүсэхгүй байна. Үгүй ээ! Хэлэх ч үгүй.
Кэй: нөхөрлөлд нууц байгаад ирэхээр л хөндийрдөг шдээ! Ноа. Хэн энийг надад хэлж байлаа? Хэн миний бүх зүйлийг мэддэг нь билээ? Хэн миний цорын ганц найз хэн чиний цорын ганц найз билээ? Гэхэд нь Ноа: Найз найз найз... Тиймээ би чиний, чи миний найз, тиймээс энэ нөхөрлөлөө авч үлдмээр л байвал хоёулаа хэсэг тусдаа байя. Тэгвэл хоёулаа үүрд найзлах байх хаха... Гэж буцаж эргэж хараад 5 алхам явсны дараа Кэй: Тэгвэл найз байхаа больцгооё! Угаасаа хоорондоо нууцтай найз гэж байх ёсгүй! Харин надад бүгдийг нь хэл, Хэлэхгүй байсан ч найзлахгүй болохоор хэлээд салах уу? Хэлэхгүй үүрд салах уу? Хэрвээ чи хэлвэл илүү сайжирж ч--
Ноа: Юу гэнээ? Хоёулаа 15 жил найзалж байна! Энийгээ яах юм?
Кэй: салахаа тулвал цаг хугцаа хамаагүй, нийлэхээ тулвал ч цаг хугацаа хамаагүй!
Ноа: Хаха тэгье ээ! Угаасаа чи миний найз гэх нэрнээс хасагдчихсан болохоор зүгээр!Гээд Кэй-г ханалуу түлхэж түүний уруулдээр үнсэж гараа хувцсан дотор нь хийж биеэр нь гүйлгэж байхад Кэй ерөөсөө эсэргүйцэхгүй болохоор Ноа түүнээс холдож Кэй-г гайхаж: яагаад намайг түлхэхгүй байгаа юм? Яагаад намайг эсэргүйцэхгүй гайхахгүй байгаа юм? Чамд заваан байгаа биздээ? Худлаа дүр эсгэлээ гээд би тайвшрахгүй шдээ!
Яагаад гэрээсээ явсныг ойлговуу? Намайг гэй болохоор гэрийхэн минь намайг үзэн ядсан, тэр үзэн ядалтыг би тэвчиж чадаагүй сул дорой амьтан. Гэхдээ дахиад л асуудал гарч ирсэн, хамгийн том нь чи! Чамайг үргэлж бодож чамаас болж шаналж, чамайг үнсмээр санагдах тэр мэдрэмжээ эцэст нь л мэдсэн, чамд дурласан гэдгээ. Тиймээс одоо хоёулаа дахиж найз биш гэдгээ ойлгов уу?
Гэхийг чимээгүйхнээр сонсож байсан Кэй гэнэт уйлаад: тэнэг минь! Ердөө энэнээс болж надаас холдсон хэрэг үү? Би чамайг ямар ч байсан хүлээж авна шдээ!
Яг үнэндээ би ч гэсэн чамайг их санасан, их ч бодсон! Даан ч чи хол байсах болохоор яахаа ч мэдэхгүй байсан... Би ч гэсэн ч-чамд сайн(орилох) гээд гүйгээд гарав. Харин түүний хэлсэн үгэнд бантсан Ноа чимээгүйгээр хүйтэн шалан дээр сууж хэсэг хугацаа өнгөрсний эцэст арай гэж дарга нь орж ирэн: намайг л ирэхгүй бол чи наанаасаа гарахгүй нь ээ! Одоо наанаасаа гар! Гэхэд нь Ноа даргыгаа тэвэрч аваад ажилруугаа оров.