Сонирхолтой түүхүүд. 3-р хэсэг

55 8 3
                                    

Сайн байцгаана уу!

Өнөөдөр Айнни миний бие ямар нэгэн дэмжигчгүйгээр ганцаараа энэ түүхийг ярих болно оо.

Юуны өмнө нэлээн олон хүмүүс миний нэрийг монголоор бичиж эсвэл дуудахдаа алдаад байсан болохоор та бүхэнд хэлж өгье гэж бодлоо.

Annie = Айнни

А биш Ай гэж дууддаг шүү. Яагаад Ай вэ гэдгийн учрын тайлбарлах гэхээр (авиа зүйн дүрэм тайлбарлах шаардлагатай) дэндүү урт юм болох гээд байгаа болохоор хэлэхгүй байхаар шийдлээ. Энэ угаасаа дүрмийн хувьд ингэж дуудагдах ёстой нэр шүү, кк.

Тэр давхар нн-ийг дуудахдаа тийм тод хоёр Н үсэг дуудахгүй зүгээр жоохон урт дууддаг тэгээд л болоо.

За буцаад түүх дээ орцгооё. Мм энэ удаа юу ярих юм шиг байна? Та хэд таамаглаж буй зүйлээ reply хийгээрэй.

Энэ зургыг хараад юу гэдгийг нь барагцаалж байгаа биз дээ

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Энэ зургыг хараад юу гэдгийг нь барагцаалж байгаа биз дээ.

Энэ удаад миний дурсамжнаас гардаггүй нэг хүний тухай би та бүхэнд ярих болно.

Иймэрхүү зүйлийг ихэвчлэн хүмүүс анхны хайр гэж нэрлэх тохиолдол байдаг ч би энэ харилцаандаа тийм нэр цол өгч дуудмааргүй байна.

Миний хувьд ганцхан үгээр илэрхийлж боломгүй нандин дурсамж болохоор...

Мөн энэ түүхийг ярихын өмнө анхааруулах зүйл байна. Сургуулийн сурагчдын амьдралд хар бараан өнгө нэмж, ямар нэгэн муу зуршил, элдэв зохисгүй зүйлийг суртачлах санаа агуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ таньд ямар нэгэн байдлаар таалагдахгүй байвал цааш уншихгүй байхыг зөвлөе.

Эхлэл

Тэгэхээр бидний харилцаа анхнаасаа таатай эсвэл таагүй эхэлсэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Бид нэг цэцэрлэгт явдаг байсан юм. Тэр үеийн дурсамж их бүдэг болохоор тэр байх л даа. Цэцэрлэгийн дараагаар бид нэг сургуулийн нэг ангид элссэн. Угаас гэртэй ойрхон бас тэр багш их алдартай байсан болохоор манай цэцэрлэгийхэн бүгдээрээ л орсон доо.

TALK WITH ANNIEDonde viven las historias. Descúbrelo ahora