01

29 5 0
                                    

Нүднээс урсах нулимс өвлийн хүйтэнд хөлдөж аль хэдийнээ даараад улайчихсан байсан хацрыг минь улам л жиндүүлнэ. Хөл нүцгэн, нимгэн халаадтай хаашаа явахаа мэдэхгүй эргэлзэн зогссон намайг тархи минь сайн найзынх руугаа яв гээд зөөлхөн шивнэх шиг. Өөрөө ч мэдээгүй байхад хөл минь хөдөлсөөр удсан ч үгүй том байшингийн гадаах хаалганы хонхыг дарлаа. 

"Хэжин аа?!!" 

Хамгийн сүүлд нэрийг минь дуудан гарч ирэх залууг харсаар нүд бүрэлзэн түүний бүлээхэн гаран дээр унах шиг болов.

Өглөө болсныг илтгэх шиг нүүрэн дээр нар тусаж маш дулаахан саарал хөнжилд сэрлээ. Байнга хонодог хэдий ч дасаж өгдөггүй түүний өрөөнөөс үнэртэх сүрчигний үнэр урьдынх шигээ хурц байв.

"Сэрчихэв үү?"

"Өө Жонгүг аа уучлаарай. Шөнө орой дандаа төвөг удаж байдагт"

"Зүгээр дээ бид чинь найзууд шүү дээ. Дахиад л хойд ааваас чинь болсон уу?"

Би толгой дохисоор чимээгүйхэн санаа алдлаа. Жонгүг бид хоёр бага сургуульд байхаасаа хойш найзалж байгаа юм. Түүний эцэг эх нь гадаадад амьдардаг учраас өнгөрсөн шөнө ирж хоносон хэрэг л дээ. Үгүй бол хар хүйтэнд метроны буудлын шалан дээр бээрч хонох байсан юм. Жонгүгийнд ийм байдалтай сэрж байгаа минь анхны удаа биш ээ. Хойд эцэг гэх эрэгтэйд байнга шахуу зодуулж загнуулан гэрээсээ гарахдаа дулаахан шөнийг гадаа унтаад өнгөрүүлчихдэг ч өнөөдрийнх шиг хүйтэнд Жонгүгийнд л ирж толгой хоргодох болсон.

"Энэ том байшинд чи их ганцаарддаг байхдаа"

"Чи бараг шөнө болгон ирдэг байхад юу гэж ганцаарддаг юм?"

"Яаа тоглож байх шив"

"Хэжин аа, чи зүгээр л манайд надтай хамт амьдарчих юм уу?"

"Тэгмээр байгаа ч болохгүй гэдгийг чи мэднэ шүү дээ"

"Төрсөн ээж чинь хүртэл чамайг хүн гэж үзэхгүй байхад яагаад тэр гэрт амьдраад байгаа юм бэ!?"

"Гэрээсээ явна гэдэг чиний бодож байгаа шиг амархан зүйл биш Жонгүг"

"У Хэжин! Ээж чинь чамайг дахиад хайрлаж өмнөх шигээ аз жаргалтай гэр бүл байна гэдэгт итгээд байгаа хэрэг үү? Магадгүй аав чинь амьд байсан бол..."

"Гуйя Жонгүг аа надад бодох хугацаа хэрэгтэй байна" би цөхөрсөн хоолойгоор ийн хэллээ.

"Чамайг гэхгүй байгаа ээжийнхээ төлөө өөрийгөө зовоож амьдрахаа боль Хэжин аа"

"Би тэрнийг гэсэндээ энэ бүхнийг тэсэж тэвчиж амьдраагүй. Аавыг сүүлчийн амьсгалаа хураахаас өмнө би түүнд үргэлж ээжийн хажууд байж тэрнийг асрах болно гэж амалсан"

KILLER || KTHWhere stories live. Discover now