Хэжин Жонгүгт загинуулсаар сургуулийн зүг алхана. Толгойд нь эргэлдэх бодлууд түүнийг сандаргаж басхүү айдаст автуулж байв. Алуурчин түүнийг хайгаад ирвэл яах вэ? Харгис алуурчны хажууд тэр хэн ч биш шүү дээ.
"Хэжиние тарахаар чинь бас ирж авах болохоор хүлээж байгаарай ойлгов уу"
"Тэгэх хэрэггүй ээ Жонгүг"
"Харин ч хэрэгтэй гэж бодож байна. Одоо зүгээр л анги руугаа ор"
Хэжин санаа алдсаар анги руугаа орохдоо хэн нэгний цээжийг мөргөж орхилоо. Уг нь тэр зүгээр л амар амгаланг хүссэн юмсан. Гэвч дэлхий ертөнц бүхэлдээ тэрний эсрэг зогсож алхам тутамд нь түүнийг зовоохыг хүсээд байгаа мэт.
Тэрээр урам нь хугарсан янзтай дээш өнгийтөл бүр ч харахыг хүсээгүй хүн нь зогсож байх нь тэр. БЁН БЭКХЁН
"Хонгор минь, чи бүр царай алдчихаж. Ямар нэг зүйл болоо юу мм?"
"Замаас холдож үз Бэкхён"
Бэкхёны харц эрс өөрчлөгдөн Хэжиний эрүүнээс чанга атгасаар "Хэжин аа хүн чамтай аятайхан харьцаж байхад чи ийм ширүүн байж болохгүй шүү дээ. Муу охид шийтгүүлдэг юм"
Хэжинийг хариу хэлж амжихаас өмнө ангийн багш орж ирснээр тэдний хэрүүл өндөрлөж бүгд суудал руугаа явцгаалаа. Тэдний энэ их дайсагнал 2 жилийн өмнө эхэлсэн юм. Хэжин Бэкхёнд сайн байсан тэр үеэс. Хэчнээн их шаналал дунд байсан ч Бэкхёныг даган инээж, нүдэнд нь зөвхөн тэр л харагдаж өдөр хоногийг арай дээр өнгөрүүлдэг болж эхэлсэн тэр үеэс. Гэтэл нэг өдөр Бэкхён Хэжинийг сургуулийн дээвэр дээр дуудахад нь тэр ямар их баярласан гэж санана. Өөрийг нь анзаарсанд, өөртэй нь л зөвхөн ярих зүйл байгаа гэж бодсондоо баярлан очиход тэрнийг огт өөр зүйл угтаж байлаа.
Бэкхён түүнийг хүчиндэх гэж оролдсон. Тэгээд л гүйцээ."Хүн дурлахаараа хэтэрхий гүн сохордог. Муу зүйл хийж байгаа нь хүртэл сайн зүйл юм шиг санагдаж эхлэх тэр мөчид л бид ёроол нь үл харагдах хайрын гүн ангал руу аль хэдийнээ уначихсан байгаагаа анзаардаггүй."
Азаар Хэжин түүний нүүр лүү алгадаад гараас нь мултарч чадсан ч дараа нь Бэкхёнд сайн байсан нь аль хэдийн анги даяар тарчихсан байсныг олж мэдсэн юм. Тэр явдлаас хойш Бэкхён Хэжинийг байнга өдөн хоргоож ямар ч аргаар хамаагүй өвөртөө оруулах арга хайж байв. Гэсэн ч нүд байнга сохор байхгүй шүү дээ. Түүнийг хүчиндэх гэж оролдох үед л Хэжин Бэкхёныг аль хэдийн үзэн ядаад эхэлчихсэн.
Бүх хүүхдүүд л завсарлагааныг хүлээдэг. Гэвч Хэжинд энэ яг л хясал аятай хонхны чимээ сонсмогцоо л тэр ширээ дэрлэн хэвтээд өгөв.
"Хайрт минь бидэнд дуусгаагүй яриа байгаа шиг санагдах юм"
"Бён Бэкхён гуйя намайг тайван орхи"
"Чи эхлээд надад дурлачихаад одоо тайван орхихыг гуйж байгаа хэрэг үү?"
"Чамд дурласан гэнэ ээ?? Яахав би хүлээн зөвшөөрч байнаа. Зүгээр л гуниг дүүрэн амьдралаа жоохон ч гэсэн хөгжилтэй болгох гэж яваад улам л гай хураасан төдий"
"Хайртай залуугаа хог шаар шиг л үзэх юм аа"
"Бён Бэкхён чи андуурах хэрэггүй шүү! Би чамд сайн биш"
"Чи удахгүй минийх болох болноо хонгор минь"
Тэрнийг энэ ядаргаатай амьтантай хэрэлдэж байх үед нь үргэлж ангийн багш нь орж ирдэгт талархах хэрэгтэй.
Пак хатагтай 2-р цагийн хичээлээ заахдаа ганцаараа байсангүй. Тэрээр сурагчиддаа чимээгүй байхыг сануулаад хэн нэгнийг гараараа дохин дуудлаа."За хүүхдүүд ээ манай ангид шинэ хүүхэд шилжин ирж байгаа юм байна. Багш нь сая эрхлэгчийн өрөөнөөс дагуулаад ирлээ"
Шинээр шилжиж ирсэн гэх тэр сурагч хаалганы цаанаас цухуйж эхлэхэд ширээгээ дэрлэн хэвтэж байсан Хэжин хамгийн эхлээд гутлыг нь тэгээд хөл цээж гээд доороос нь дээш хүртэл харан явсаар хамгийн сүүлд царайг нь олж хараад хувхай цайчих нь тэр.
"Энэ чинь...арай.."
"Сайн байцгаана уу Ким Тэхён гэдэг"
"За Тэхён аа хамгийн арын хоосон суудлуудын нэгэн дээр нь очоод суучих"
"Ойлголоо"
Хэжин түүний нүд рүү тасралтгүй ширтсээр хэн гэдгийг нь олоод мэдчих шиг болов. Сарны гэрэлд тодоос тод харагдаж байсан алуурчны царай нүдэнд нь үзэгдсээр айн чичирч байсан ч өөдөөс нь алхах Тэхёны нүд рүү тэр тасралтгүй ширтэх ажээ. Биш байгаасай хэмээн залбиран ахин нэг удаа харсан ч эцэст нь харцаа салгалаа.
Тэхён Хэжинийг харсан ч ямар нэг хариу үйлдэл үзүүлэлгүй явсаар яг ард талынх нь хоосон ширээн дээр ирээд суучих нь тэр.Тэхён түүнийг яаж олсон хэрэг вэ? Арай алуурчин гэдгийг нь мэдчихсэн гээд намайг ч бас алах гэж ирсэн юм биш байгаа? Магадгүй тэр намайг таниагүй байх. Гэхдээ энэ олон хоосон суудлууд байхад очиж очиж миний ард сууж таардаг нь хувь тавилан хэрэг үү эсвэл намайг аль хэдийнээ таньчихсан юм болов уу?
Хэжиний тархи асуултуудаар дүүрэн үлдсэн хичээлийн турш тэрээр энэ талаар л бодон чичрэх аж.
Neptune
YOU ARE READING
KILLER || KTH
FanfictionЧи харсан зүйлдээ итгэсэн. Гэвч заримдаа нүд хүртэл худал хэлдэг.