"Хэжиние өнөөдөр дахиад л гэртээ очих юм уу?"
Хичээл бараг л тарах дөхөж байхад Жонгүгаас ийн зурвас ирлээ. Хэжин хариу зурвас бичсэнгүй, бичих ч шаардлагагүй байх. Хариултыг нь мэдсээр байж өдөр болгон асуудаг Жонгүгийн асуултууд тэрнийг залхааж байв.
Дахиад л хоосон мэдрэмж. Бусад хүүхдүүд найзуудтайгаа инээлдэн гэр лүүгээ алхаж байхад Хэжинд яг л тамруугаа өөрөө очиж яваа бяцхан гөлөг шиг санагдана. Тэр алгуурхнаар алхан явсаар гэрийнхээ гадаа очин хэсэг зогссон ч дотогш орсонгүй. Тиймээ өдөр болгон л ийм байдаг. Сургуулиасаа гэр хүртлээ удаанаар алхан очих ч ахин хаашаа ч хамаагүй явсаар шөнө болохоос өмнө ирнэ.
Хэжин харсан зүг рүүгээ явсаар нэг мэдэхэд л гэрээсээ нэлээн холдож хүйтэн салхи нуруунаас нь тэврэх мэт бүрхэн авч хамаг биеийг нь чичрүүлэх аж. Тэгсэн ч Хэжин зогсолгүй явсаар өөрийгөө хаана ирснийг анзааран хөмсөг зангидлаа."Сагон гүүрний ойролцоо ирчихжээ. Тархи хүсэхгүй байсан ч зүрх хүсдэгтэй адил тархи минь сонирхоогүй зүйлийг зүрх минь аль хэдийн шингээгээд авчихсан байсан бололтой" тэр ийн шивнээд санаа алдав.
Олон мянган удаа Сагон гүүрний хэрэг надад хамаагүй хэмээн өөртөө хэлж суусан Хэжин нэг л мэдэхэд тэр гүүрний урд зогсож байлаа. Үнэхээр л энэ гүүрэн дээр тийм хачирхалтай явдлууд тохиолддог юм болов уу? Эсвэл зүгээр л ганц хоёр удаагийн тохиолдлыг үүрдийн юм шиг ярьж яваа хэнхэгүүдийн үгэнд тэр итгэчихэв үү?
Тэрээр үүрч явсан цүнхнийхаа оосроос тас зуурсаар гүүр лүү илүү ойртлоо. Хүйтэн салхинд хэржигнэх моддын чимээг эс тооцвол гүүрний ойролцоо жирийн өдрүүдийнх шигээ л нам гүм байх аж. Гэсэн ч нам гүм байдал Хэжинийг улам тавгүйтүүлж тэрээр хурдхан шиг гэрийн зүг буцан эргэлээ. Түүнийг нэг алхам ч явж амжаагүй байтал хаа нэгтэйгээс эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдох нь тэр.
Хэжиний хамаг биеэр тог гүйх шиг болж даарч байсан бие нь царцчих шиг л болов. Ердөө ганцхан удаа ганцхан л удаа сонсогдоод ор тас алга болсон эмэгтэй хүний хашгирах дуу тэрэнд 'Намайг авраач' хэмээн шивнэх шиг болж тэр хар хурдаараа дуу гарсан зүг рүү гүйлээ. Дэвтэр ном хийсэн цүнхнээс өөр ямар ч зэвсэггүй тэрээр гүүрний доох нь байрлах голын эрэг дээр ирэн зогсоход ойр хавьд нь сэжигтэй зүйл харагдсангүй.
"Хэтэрхий их төсөөлөлдөө автаад хий юм сонссон байх У Хэжин! Одоо гэртээ харь" тэрээр өөрөө өөртөө ийн хэлэн толгой сэгсрээд буцан эргэтэл навч нь унаж нүцгэрсэн том модны араас өмнө нь хэзээ ч харж байгаагүй нэгэн цухуйн гарч ирэх нь тэр. Гараас нь цус урсаж хав хар маск зүүсэн тэрний нүд яг л гүн ангал шиг. Хэжин алуурчны гүн нүд рүү зогсолтгүй ширтэх ч зүрхнийх нь хэмнэл түргэсэн өөрөө ч мэдэлгүй чичирч эхэллээ.
Аавынхаа араас тэгж их явахыг хүсдэг байсан атлаа одоо амьд үлдэхийн тулд алуурчнаас зугтан хар хурдаараа гүйх түүний хацрыг даган нулимс урсана. Үхлийг тэгж их хүсдэг байсан атлаа үхэлтэйгээ нүүр тулахдаа хүн ямар арчаагүй болдог гээч. Хэжин хар хурдаараа гүйсээр төв гудамжны хүн ихтэй хэсэгт гарч ирлээ. Амьсгаатсаар арагш иргэн харахад алуурчин байсангүй. Хүмүүс мэр сэр явж байсан ч тэрээр санаа амарч чадалгүй цааш гүйсээр Жонгүгийн гэрийн гадаа ирлээ.
"Хэжин аа яагаад ингэтлээ амьсгаатчихсан юм?"
"Жонгүг аа..." Хэжин Жонгүгийн хүзүүгээр ороон тэврээд мөрөнд нь наалдан чангаар уйлж эхлэв.
"Хэжиние юу болсон юм бэ мм?"
"Алуурчин....тэнд..тэнд алуурчин байсан"
"Алуурчин гэнээ?? Хэн? Арай хойд аав чинь..."
"Са...гон гүүр"
"Сагон гүүр гэнээ? Яаа чи чинь галзуураа юу, тийшээ ганцаараа явчихсан юм уу??"
"Жонгүг аа зүгээр унтацгаая тэгэх үү. Өнөөдөр надтай хамт унтаж болох уу? яг л өмнөх шигээ"
"Тэгье ээ"
Жонгүг Хэжиний үсийг зөөлхөн илсээр түүнийг тайвшруулж байлаа. Тэрээр Жонгүгийн санааг өдөр ирэх бүр улам л зовоох аж. Өөрийх нь гарыг сэгсрээд томоос том инээмсэглэл тодруулан танилцаж байсан тэр охин одоо яг л гундаж байгаа цэцэг шиг өдрөөс өдөрт өнгөө алдаж байв.
Хэжиний хэлсэн зүйлсийн талаар бодсоор Жонгүг шөнө унтаж чадсангүй өглөөтэй золголоо. Шөнө дунд Хэжин үе үе цочин зүүдэлж үүрээр л нэг юм тайвшрав бололтой бөх гэгч нь унтсан юм.
"Сайхан амрав уу"
"Гайгүй ээ"
"Хэжин аа өчигдөр юу болсон юм? Чи Сагон гүүр лүү очсон юм уу?"
"Юу...тийм ээ"
"Чи тийшээ явж болохгүй гэдгийг мэднэ биз дээ У Хэжин! Яагаад тийшээгээ явж байгаа юм? Өнөөдрөөс эхлээд чамайг ангиас чинь очиж авч хүргэж өгч байх хэрэгтэй юу"
"Ахх Жонгүг миний толгой өвдөх нь байна. Зүгээр л сонирхолдоо хөтлөгдөөд оччихсон юм аа"
"Тэр чинь ямар сонирхолдоо хөтлөгдөөд л очоод үзчихдэг газар уу? Өчигдөр алуурчин..алуурчин л гээд байсан арай чамайг харчихсан юм биш биз?"
Хэжиний царай барайлаа. Алуурчин түүний царайг маш сайн харсан шүү дээ. Тэр энэ талаар Жонгүгт хэлэхгүй байхаар шийдэн толгой сэгсрэв.
"Тэгээд чи алуурчныг харсан юм уу?"
"Үгүй ээ эмэгтэй хүн хашгирахыг сонссон"
"Бурхан минь!"
Neptune
YOU ARE READING
KILLER || KTH
FanfictionЧи харсан зүйлдээ итгэсэн. Гэвч заримдаа нүд хүртэл худал хэлдэг.