-01-

150 12 0
                                    

Шөнөжин орсон бороо цонхон дээр дуслан , гадаа зам дээр тогтсон усан дээгүүр хурдтай зөрөх машины цацруулах усны чимээ үнэхээр чанга сонгогдож байна...

Нүдээ нухалсаар босон цагаа харахад өглөөний 6:30 болж байгааг харчихаад босч хичээлдээ бэлдээд ус уугаад 24цагын дэлгүүр орж идэх зүйл авахаар шийдээд гэрээс гаран сургууль руугаа зүглэв.

24цагын дэлгүүрт орж ирэн ажилтантай мэндэлчихээд юу авах талаараа хэсэг бодол болж зогслоо... Энэ л миний өглөө эрт босдог шалтгаан байх? Өдөр болгон орж ирдэг ч байнга л юу авахаа бодож хамаг цагаа үрнэ. Энэ жилээс энэ сонин зуршилаа хаях хэрэгтэй бололтой.

Мэдээж уух зүйл авах хэрэгтэй гэж бодсоор сүүний тасагт иртэл аль хэдийн миний хамгийн дуртай гүзээлзгэнэтэй сүү дуусчихсан тул банана , шоколадтай төрлөөс ганц ганц үлдсэнээс сонгох шаардлагатай болж байх шиг байна... Аахх алийг нь сонгох вэ?

Бодол болон хэсэг зогсож байтал ардаас нэг гар орж ирэн сүүлийн шоколадтай сүүг аваад явахдаа "минт чокотой төрөл байхгүй нь харамсалтай" гэж зөөлхөн хэлсэн нь миний инээдийг хүргэж амжсан юм. тэрний ардаас хархад шар үс , төмөр ээмэг, манай сургуулийн дүрэмт хувцас , хар цүнх... Ямар хөөрхөн ditto той цүнхний оосор вэ? Үсээ будчихсан аидол юм байх даа?

Тэр сурагч руу харсаар байтал үлдсэн ганц сүүг минь хэн нэгэн аваад явчихжээ харамсалтай юм .
Ундаа авчихаад хоцрохоосоо өмнө сургууль руу том том алхан алхан явлаа.

Ангидаа ороход аль хэдийн ихэнхи хүүхдүүд ирчихсэн бүтэн жил online хичээл үзэж гэртээ суусны дараа орсон болохоор бие биетэйгээ ярих зүйл их байгаа бололтой. Хэрён надад хажуудаа суудал авчихсан гэсэн болохоор шууд л тэрний хажууд суутал тэр зуныг хэр өнгөрүүлсэн талаар асууж хэр их өөрчлөгдсөнийг минь гайхан дахин дахин асууна.

Хэрён зуны турш вэбтүүн уншснаа ярин. Надад хэвлэгдсэн хувилбарыг нь тэр өгөөд заавал уншихыг хүсээд хичээлийн хонх багш орж ирэхтэй уралдан дугарч хичээл эхэллээ.
Жирийн сургууль ч биш шилдэгийн шилдэг элит сургууль болохоор хичээлийн хувиар үнэндээ их шахуу , эхний өдөр гээд зүгээр сууж болохгүй. Өнөөдөр бас ч гэж бага цагтай байсан тулдаа эрт тарчих байх.

Сургуулийн сагсан бөмбөгийн талбай дээр хөвгүүд бөмбөг залан завгүй тоглож байгаа харагдана.

Хэрён сандал дээр суун зургийн дэвтэр дээрээ зураг зурж би тэрний зургийг харан юу болохыг нь ажиглан суухад гэнэтхэн сагсны бөмбөг ойж ирээд Хэрёны зургийг баллачих нь тэр.

 Boy In My HeartWhere stories live. Discover now