7. Байсан

81 7 0
                                    

Насанд хүрээгүй хүүхэд байшин олох их хэцүү байсан юм. Дахээ нэг өрөө түрээслэх гэж маш их хайж явсны эцэст дээвэр дээр жижигхэн өрөө олов. Түрээслэгч эгч их найрсаг байсан. Дахээ түүнээс гуйж байж орж чадсан юм.

Дахээ сургуулийн үүдэнд ирээд. Тэхёныг олж харав. Тэр найз охинтойгоо байв. Аз жаргалтай харагдаж байна.

Тийм дээ тэр тэрэнд хайртай шүү дээ.

Надад боломж байхгүй.

Тэр бол тэр

Би бол би

Гариг ертөнц дөхь бидний бие махбодь нийлэхгүй ч оюун ухаан минь зүрх сэтгэл минь холбодог гэж боддог.

БАЙСАН.

БАЙСАН.

Тийм ээ

Үлгэрт итгэхээ больж үз!

Бодит ертөнц чамайг өвтгөх болно.

Төсөөлөл дөө автаж өөрийгөө өрөвдөлтөй байдалд битгий оруул.

Шүдээ зуусаар цааш алхав.

Цүнхээ ширээнд дээр тавьж чихэвчээ зүүж хэсэг өөрийгөө тунгаан бодов.

Гэнэт зүүн талын чихэвчийг авчихав. Гайхан харвал Намжүүн инээмсэглэн зогсож байв.

Би хөмсгөө зангидан асуух аястай харахад тэр тонгойн чихэвчийг зүүв.

" Ямар хөгжим сонсдог чинь сонирхолтой санагдаад. "

Намжүүн над руу улам ойртож зангидсан байсан хөмсөгний холд долоовор хуруугаа хүргэн

" Битгий үрчийлгэ мм? Муухай харах хэрэггүй "

Яг энэ үед Тэхён найз охины хамт орж ирсэн юм. Тэр хоёрын зураглал Тэхёныг хэсэг гацааж орхисон юм.

Дахээ Намжүүны хурууг зохин холдуулан

"Яагаад манай ангид ороод ирэв."

Намжүүн - Байр олсон уу?"

Дахээ - Тиймээ яагаад асууж байгаа юм? "

Намжүүн - Санаа зовоод найзууд юм чинь хэн санаа зовохгүй байх билээ?

Дахээ - Аан хичээл удахгүй эхлэх нь анги руугаа яв даа"

Намжүүн цааш яван ангиас гархын өмнө эргэж харан

" Орой хүргэж өгье "

Дахээ инээмсэглэн Намжүүны халамжийг дахин мэдрэв. Тэр гүйлгэн харж байгаад Тэхёнтэй харц тулгарч орхив. Яагаад над руу хараад байгаа юм бол? Бас яагаад нэг газраа хөшөө шиг зогсчихов.

Би тэрнээс харцаа салган ном гарж ирэн уншиж эхлэв.

Хичээл тарж сургуулийн үүдэнд очиход бороо орж байлаа.

Шүхэр авчираагүй юмсан. Ойрд их бороо орж байх чинь бороог намдахыг хүлээн зогсов.

Хажууд хүн зогсох үед хажуу тийш харав.

Тэхён

Би дэмий л газар дуслах бороог ажин зогсоно.

" Май "

Тэр над руу өөрийн шүхрээ сунгав. Би гайхан түүн рүү ширтэхэд тэр миний гарт атгуулан цааш бороонд норон алхав.

Түүний гэнэтийн үйлдэлд гайхшарсан би бороонд норж байгаа түүнийг би ширтсээр хоцров.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 02, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Misty | Mist [Манан] kth Where stories live. Discover now