Минжү : Гэхдээ чи яаж сэтгэлээ илчлэх юм.
Еэжи : Өнөөдөр бодож олноо
Рюжин : Аргагүй л манай Еэжи шүү.
Хичээл тарсны дараа
Еэжи (Маргааш өглөө сэтгэлээ илчлэнэ гээд Минжү Рюжин хоёрт хэлчихсэн байдаг ямарч санаа алга одоо яах уу) бодох
Минжү : Хичээл тарчихлаа гурвуулаа явах уу Еэжи бодолд ороод Минжүгийн үгийг сонссонгүй
Рюжин : Еэжи Еэээжиии
Еэжи : Яасан
Минжү : Хичээл тарчихлаа
Еэжи : Өнөөдөр эрт явах
хэрэгтэй.
Минжү : Яагаад
Еэжи : Ах маань гадаад явахчихсан би одоо бэр эгчтэйгээ амьдарч байгаа.
Минжү : Ах чинь гэрлэчихсэн юм уу
Еэжи : Ирчихээд гэрлэж магадгүй гэсэн.
Рюжин : Би ахыг чинь харж байгаагүй юм байна.
Минжү : Яг л кино жүжигчин шиг үнэхээр царайлаг бас баян. Бүр ТӨГС л гэсэн үг.
Рюжин : Тэгвэл чамд зураг нь байгаа уу
Минжү : Байгаа
Рюжин :Харья
Еэжи : Би явлаа баяртай
Минжү Рюжин : Баяртай.
Сургуулиас гарах замд
Хэн нэгэн хүн Еэжигийн мөрөн дээр гараа тавиад : Хөөе
Еэжи (Хёнжин байгаасаа) эргэж хараад : Чи хэн бэ ?
??? : Намайг танихгүй байна уу?
Еэжи : Танихгүй байна
??? : Би Ёнжүн байна
Еэжи : Явлаа.
Ёнжүн : Баяртай (гэхэд Еэжи тоолгүй яваад өгөв)
Шөнө нь
Еэжи : Сэтгэлээ илчлэмээр байна гэхдээ хүлээж авахгүй бол яах уу эсвэл надад дургүй гэж хэлбэл би хариуд нь юу гэх үү (өөртэйгөө ярих)
Каюун : Еэжи эрт унтаарай
Еэжи : Ойлголоо
Маргааш өглөө сургууль дээр
Рюжин : Еэжи би нэг арга олсон
Еэжи : Би ч гэсэн нэг арга олсон
Минжү : Тэгээд хэлэлдээ
Еэжи : Ямар ч хамаагүй аргаар Хёнжинтай уулзаад "Би чамд сайн" гэж хэлнэ.
Рюжин : Миний санаа бол чамд Хёнжиныг дуудаж өгөх
Минжү : Хёнжин ч үнэхээр азтай юм аа. Манай Еэжи шиг хөөрхөн охин өөрт нь сайн. Бас сэтгэлээ илчлэнэ.
Еэжи : Чи дуралчихаа юу
Минжү : Лайф аа гэж хэцүү байна аа. Краш маань өөр хүнд сайн юм шиг байна урдуур хойгуур нь гүйгээд байхад тоож харсангүй. Ийм шударга бус байж болохгүй ш дээ. (гээд санаа алдах)
Рюжин : Өчигдөр л сэргэлэн цовоо байсан байж хэзээнээс хүнд сайн болчихсон юм бэ
Минжү : Өнөөдөр өглөө сургуулийн хаалгаар орж байхдаа нэг хүүхэд хараад тэгээд л ...
Еэжи : Ганц хараад дурлачихсан юм уу
Минжү : Бурхан яагаад надад ингэж хандаж байгаа юм.
Завсарлагааны цагаар
Рюжин :Еэжи чи зааланд хүлээж бай би Хёнжиныг дуудаад ирье
Еэжи : Окэй
Рюжин Хёнжины анги очоод :Хөөе Хёнжин нааш ир
Хёнжин : Би хичээлээ хийж байна л даа
Рюжин : Сая хичээл завсралчихсан гэж хэлээд Хёнжины ардаас түлхээд гүйх)
Сурагчид : Энэ хоёр үерхдэг гэсэн үнэн бололтой.
Рюжин Хёнжин хоёр зааланд орж ирэх
Хёнжин : Энд намайг яах гэж авч ирсэн юм. Рюжин заалнаас гарч гүйхэд
Хёнжин гайхаад : Хөөе Шин Рюжин!!!
Еэжи зориг гаргаж Хёнжины урд очоод : Би чамд сайн. (гэж хэлэхэд нь Еэжигийн нүүр улаан лоолиос ч улаан болоод тэр ичсэндээ Хёнжины хариултыг ч сонсолгүй гүйгээд явчихав)
Еэжигийн ангид
Минжү : Ажиллагаа амжилттай юу ?
Еэжи : Хэлэх үгээ хэлж чадсан хариултаа сонсож чадсангүй ээ
Рюжин : Янзтай хэлчихсэн л бол бүх юм бүтчихсэн л гэсэн үг
Минжү : Энийг тэмдэглэх хэрэгтэй
Еэжи : Тэгвэл дэлгүүр хэсэх үү?
Рюжин : Еэжид нэг даашинз авъя, удахгүй болзоонд явж магадгүй ш дээ.
Минжү : Дэлгүүр хэсье