Хёнжины талаас
Өнөөдөр Фэликстэй цуг гадуур байна.
Фэликс : Хёнжин танилц миний найз, манай сургуулийн хамгийн хүчтэй бас хамгийн сайн зодолддог сурагч болох Чой Ёнжүн.
Ёнжүн : Намайг Ёнжүн.
Хёнжин : Хван Хёнжин.
Ёнжүн : Чи Еэжигийн ойрын, холын аль нэг хамаатан нь уу
Хёнжин : Үгүй ээ яасан.
Ёнжүн : Овог бас царай чинь их адилхан байсан болохоор...
Фэликс : Энэ маань дунд ангиасаа хойш Еэжиг өрөөсөн хайраар хайрлаж байна. Тэр ч болоогүй хайрынхаа төлөө найзуудаа хаяад Еэжигийн анги руу шилжсэн гээд боддоо.
Ёнжүн : Хёнжин аа чи манай Еэжиг таних уу.
Хёнжин : Бага зэрэг л...
Фэликс : Би яриагаа үргэлжлүүлээдхье. Хмн Ёнжүнд туслах гээд би Еэжигийн найзуудтай нь найзлаж майлаад бүр бөөн юм болж байна наана чинь.
Хёнжин : Их зовлон үзжээ хөөрхий муу найз минь.
Ёнжүн : Эхэллээ дээ.
Фэликс : Нэг удаа би Ёнжүныг сэтгэлээ илчилчих ээ гэж хэлээд заал түрээсэлж аваад чимэглэчихээд Еэжиг дуудаад ирсэн чинь Ёнжүн байдаггүй. Би хайгаад олдоггүй байж байсан чинь Еэжи "надаар тоглоод байгаа юм уу" гээд уурлаад явчихсан. Араас нь Ёнжүн орж ирээд "ашгүй дээ чи юм хумаа бэлдчихсэн бол очоод Еэжиг дуудаад ирээч гэдгийм даа.
Хёнжин : Тэгээд юу болсон.
Ёнжүн : Байж байгаарай би чихээ дараадахъя.
Фэликс : Би гараад Еэжиг гуйгаад дахиад заал руу очиж байсан чинь нэг охин түрүүлээд орчихсон. Сандарсандаа болоод Еэжиг хөтлөөд гүйгээд очсон чинь яасан гээч.
Хёнжин : Яасан гэж.
Фэликс : Ёнжүн нүдээ тас аньчихсан "Би чамд сайн надтай үерхээч" гэчихсэн гэтэл гай газар доороос гараад ирсэн. Нөгөө охин чинь Еэжигийн үеэл дээрээс нь Ёнжүнд сайн. Тэрнийг Пак Жиеюн гэдэг тэр үед 12-р анги байсан, төгстлөө Ёнжүнтай үерхсэн.
Хёнжин : Азгүй юм аа.
Фэликс : Хаха. Харин тий, би чамд зургийг нь үзүүлий.Фэликс : Хөөрхөн байна уу
Хёнжин : Цочих гэж. Энэ яг эмэгтэй юм уу?
Фэликс : Мэдэхгүй ээ.
Ёнжүн : Ээ Бурхан Будда минь гэж наадахынхаа зургийг яах гэж
хадгалсан юм.
Фэликс : Чамайг айлгах гэж.
Ёнжүн : Хурдан устга.
Фэликс : Байз зурвас ирж байна.
Ёнжүн : Хурдан уншаач.
Фэликс : Еэжи эмнэлэгт хэвтсэн гэнэ ээ. Ангийнхан нь эргэж очих гэж байна гэжийн.
Ёнжүн : Аль эмнэлэгт .
Фэликс : Төв эмнэлэгт гэсэн.
Ёнжүн : Би тийшээ явлаа.
/Ёнжүн хар хурдаараа гүйгээд явчихав/
Фэликс : Энэ маань ч жоохон сонин хүн л дээ.
/Ёнжүн буцаад ороод ирэв/
Хёнжин : Яагаад буцаад ороод ирэв.
Ёнжүн : Би яаж ганцаараа очихийн.
Фэликс : Еэжигийн найзтай явчихсан чамтай хамт явна.
Энэ байна.
Ёнжүн : Намайг наад охины чинь найз залуу нь гээд ойлгочихвол яах юм.
???? : Алтан цагаа үрэн байж ийшээ ирж байхад чинь юу гэнэ ээ.
Ёнжүн : Уучлаарай.
Ёнжүн Еэжигийн найзтай гарч явсны дараа
Фэликс : Тэр охиныг Карина гэдгийм. Миний анхны хайр.
Би олон жил араас нь гүйсэн ч намайг нэг нүдээрээ ч тоож хараагүй. Бас өөр хүнд сайн.
Хёнжин : Хөөрхий амьтан.
Фэликс : Би дэндүү хөөрхийлөлтэй байгаа биз.
/нулимсаа арьчсан дүр үзүүлэх/
Фэликс : Над шиг ийм өрөвдөлтэй хүн байвал би ямар ч аргаар хамаагүй туслах болно.
Эмнэлэгт
Еэжи : Карина уулзаагүй удсан байна шүү.
Карина : Цаг хугацаа ч хурдан өнгөрч ээ. Өчигдөрхөн л чамтай танилцаж байсан юм шиг.
Еэжи : Хэлээд юу гэхэв. Гэхдээ чи яагаад энийг дагуулж ирсийн.
Карина : Найз залуу чинь биш юм уу.
Еэжи : Би синглэ ш дээ.
Ёнжүн : Ангиараа Чамайг эргэж байна гэхээр ирсэн. Тэгээд хурдан хэвтээрэй.
/гэчхээд гараад явчихав/
Еэжи : Юу гэсэн ч үг юм.
Карина : Чамд сайн юм биш үү.
Еэжи : Тэр ч яахав. Би саяхнаас нэг хүнийг өрөөсөн хайраар хайрлаж байгаа. Даанч тэр хүн маань намайг эмэгтэй гэж харахгүй байх шиг байна.
Карина : Энэ тохиолдолд тэр залуу чинь найз охинтой эсвэл нэг эмэгтэйг мартаж чадахгүй байгаа, эсвэл хэтэрхий төгс болохоор чамайг тоохгүй байгаа
Чи аль нь гэж бодож байна.
Еэжи : Сүүлийнх нь байх.
Карина : Найрах арга чинь буруу даа юу
Еэжи : Би маш олон арга туршиж бүтэл муутай л болохоос биш.
Карина : Чамайг өөртөө дурлуулсан тэр азтай залууг хэн гэдгийн.
Еэжи : Хёнжин
Карина : Хван Хёнжин уу
Еэжи : Тиймээ яасан.
Карина : Сэтгэлээ тат Еэжи.
Еэжи : Яагаад
Карина : Өмнө нэг охин Хёнжинд сайн гээд араас нь гүйгээд байсан чинь Хёнжины фэн клубийнхан мэдчихээд тэр охиныг хэвтэрт ортол нь зодчихсон гэсэн.
Еэжи : Сүртэй юм.
Карина : Сүртэ бишээ тэр фэн клубд нь зөвхөн охид байдаггүй юм.
Хөвгүүд ч гэсэн байдгийм.
Еэжи : Эрэгтэй юм байж эрэгтэй хүнд сайн гэхээр...
Карина : Ийм юм битгий бод.
Еэжи : Яагаад
Карина : Яагаад гэвэл Хёнжин царайлаг, ухаантай догь болохоор хөвгүүд хүртэл хүндэлдэг байхгүй юу....
Энэ үеэр Хёнжин
Ёнжүн : Ичиж үхлээ.
Хёнжин :Тайвшир даа. Ганц үн буруу хэлээ л биз.
Фэликс : Орхичихоо тэгж байгаад зүгээр болчихно.
Ёнжүн : Ингэхэд Еэжи Яагаад эмнэлэгт хэвтсэн гэнэ.
Фэликс : Би яг хэлэх гэж байхад чи гараад явчихсан.
Ёнжүн : Хурдан хэлээ ч ээ.
Фэликс : Юна, Вонёон, Винтэр гэдэг охидоос болсон гэсэн.
Хёнжин : Ватттттт
Фэликс : Яасан
Хёнжин : Яагаад ч гүй ээ би ажилтай болчихлоо.
Ёнжүн Фэликс : Баяртай.
5 цагийн дараа
Эмнэлгт
Карина : 7 цаг болчихсон байна ш дээ. Би явлаа.
Еэжи : Дараа тухтай ярилцъя.
Карина : Баяртай.
Еэжи : Баяртай.
/Хэсэг хугацааны дараа/
Инёоп : Бид ирлээ.
Еэжи : Сайн уу ахаа эгчээ.
Каюун : Сайн.
Инёоп : Би Каюунаас их олон зүйлийн талаар сонссон.
Еэжи : Юуны талаар
Инёоп : Чамд ийм хэцүү байгааг ч мэдэлгүй гадаад руу томилолтоор яваад... Ахыгаа уучлаарай.
Каюун : Би хүнд дурласан талаар чинь хэлчихсэн.
Еэжи : Нөгөө юу гэхээр...
/ичих/
Инёоп : Ах нь тэр залуу хэн хэдэн настай гээд бүгдийг олж мэдсэн.
Еэжи : ЮУ?????
Инёоп : Би төлөвлөгөө зохиосон. Нэр нь Хёнжиныг Еэжид Сайн Болгох Төлөвлөгөө. ХЕСБТ.
Еэжи : Ахаа та хамгийн шилдэг нь.
Инёоп : Мэднээ.
Каюун : Төлөвлөгөөгөө танилцуулаач.
Инёоп : Анхаарлаа нааш нь хандуулаарай. Бидэнд 2 төлөвлөгөө бас нөөц бий. Эхнийх нь "А" төлөвлөгөө...
Хёнжины талаас
Би : Винтэр Юна Вонёон аа та гурав Еэжиг бэртээсэнээс болоод тэр эмнэлэгт хэвтсэн юм уу.
Винтэр : Убба бид зүгээр хэлэн үг хэлсэн шдээ.
Юна : Бид зүгээр л дурлалдаа сохорсон хөөрхөн охид.
Би : Та нар урьд ийм байгаагүй.
Вонёон : Та хэн нэгэд галзууртлаа дурлах хүртлээ биднийг огтхон ойлгохгүй.
Би : Хэрвээ би хүнд дуралчих юм бол та нар тэрнийг алчих байлгүй. Би явлаа /гарах/
Хёнжин гэртээ
(Өмнө нь 5 үг сольсон юм. Гэсэн гэтэл хэвтэрт ортлоо зодуулчихсан байсан. Одоо хөл гараа хугалчихсан юм биш биз дээ. Санаа зовсоноосоо болоод унтаж ч чадахгүй нь ээ) /бодох/
Орой нь
Хёнжины талаас
Еэжи, тэр охин зүгээр болов уу? Надтай хэдэн үг сольсноос болоод зодуулчихсан юм байх даа.
Санаа зовоод байх юм. Яагаад санаа зовоод байгаагаа сайн ойлгохгүй байна. Маргааш хэвтсэн эмнэлэгт нь очиж эргэдэг ч юм билүү. Яагаад би сайн танихгүй охинд санаа тавих ёстой гэж...
1дэх өдөр
Хёнжин(Ёооё амралтын өдрүүдэд олигтой ч амарч чадсангүй ядарч үхэр нь ээ)
/бодох/
Еэжигийн талаас
Харж л байгаарай Хёнжины фэн клубийн өрөвдөлтэй бяцхан охидоо Хван Хёнжиныг би найз залуугаа болгох доо л нэг болгон доо.
Инёоп : Еэжи "А" төлөвлөгөөнд бэлэн үү
Би : Бэлэн.