Үхэхээс айх өсвөр насны жаахан охин. Амийг нь хэлтрүүлэхийг цаг алдалгүй гуйн уйлна. Гэвч түүнд өрөвдөх сэтгэл хэмээх зүйл байхгүй учир охиныг орилж чарлах тусам хуруунуудыг нь тасдах нь нүд халтирмаар.
Хаягдсан үйлдвэрт тарчилж зовсондоо бус тэрхүү үл мэдэгдэх залуугаас айн орилох охин...
~~~
Бяцхан охиныг эрэн сурвалжлан энд тэндгүй зурагт хуудас нааж, мэдээгээр цацагдана. Хамгийн ачаалалтай ажиллах ажлын байр бол мэдээж цагдаагийн газар.
: Бэ мөрдөгч өө! Хохирогчийн биен дээр дахиад л 8-ын тоо сийчэн үлдээсэн байна!
Жүхён: Дахиад л нөгөө 8-ын тоо юу? Өмнөх хэргүүд дээр ч бас үлдээгээгүй гэж үү?! Ёстой галзуурах нь ээ!
Яагаад? яагаад хийсэн аймшигт хэргүүд бүртээ 8-ын тоо үлдээнэ гэж? Өөрийгөө илтгэх сэжүүр юм болов уу? Алуурчид өөрсдийгөө нуун далдалдаг байхад энэ хог шаар яагаад нэлээд хэдийг яг л өөрийнх нь бэлэг тэмдэг аятай үлдээнэ вэ?
Үргэлж хохирогчдын биен дээр орших 8-ын тоо. Аллагаа зөвхөн бороотой өдөр үйлддэг. Ашиглаж буй хэрэгслүүдийн ул мөр. Эдгээр нь түүний өөрийгөө гэх баталгаа гэж үү?
Энэ хэрэгтэй төстэй аллага өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан билээ. 50 орчим насны эр, 20 орчим насны бүсгүй, КМ компанийн гүйцэтгэх захирал, өсвөр насны охин. Бүгд ширүүн бороотой өдөр үйлдэгдэж, цогцос бүрт нь 8-ын тоо шивсэн харагдана. Мэдээж хэрэг жирийн нэг аллага биш хэрцгий гэх үг ч багадахаар аймшигтай аллагууд.
~~~
Хууль зүйн яамд Ким өмгөөлөгчтэй уулзахаар хүлээлгийн танхимд суух Бэ Жүхён мөрдөгч. Тийм гэхийн аргагүй үзэсгэлэнтэй төрх нь хажуугаар өнгөрч буй залуус болоод бүсгүйчүүдийн анхаарлыг өөрт татна.
Төд удалгүй өмгөөлөгч ирэн мэдлэхэд Жүхён нүүрэндээ мишээл тодруулсаар өөдөөс нь мэндлэнэ. Тэдний нэгнээ харах харц нэг л өвөрмөц, нандин гэж хэлэхгүй ч энгийн ч гэж хэлж чадахгүй. Тэдний энэ чимээгүй байдлыг эвдэх У прокурор.
Сэүн: Жүхён чи энд... биш ээ Бэ мөрдөгч та энд юу хийж байгаа юм?
Жүхён: Өчигдөр гарсан хэргийг дуулсан байх.
Тэд ийн хэргийн талаар ярилцаж дуусан Сэүн хийх ажилтай гэсэн тул өөрийн өрөө рүүгээ явна. Тэд хэд хэдэн хэргийг амжилттай шийдэж гэмт хэрэгтэнд хангалттай ял эдлүүлж байсан бол сүүлийн үед гарах учир битүүлэг хэргийн учрыг олох гэж үстэй толгойгоо зулгаах нь холгүй.
Жүнмён: Бэ мөрдөгч та өөрийгөө хэт их хүчлээд байгаа юм биш үү? Ядаж сайн унтаж амарч байгаа юм уу? Нүд чинь хавдчихаж.
Жүхён: 4 хүний амь үрэгдчихээд байна шүү дээ, яаж тайван байна гэж?
Жүхён хэдий хатуу ширүүн сайн мөрдөгч ч гэлээ дотроо бол тийм биш. Зөөлөн, гэнэн. Тэр ч бүү хэл Жүнмёнийг харах бүрт зүрхэн тушаа газарт нь бяцхан оч асна. Даан ч үүнийгээ тэр мэдэхгүй...
YOU ARE READING
Illegal Lawyer||KJM
RomanceХууль сайн мэддэг хүмүүс хамгийн аюултай гэдэг үг чамд зориулагдсан бололтой. Гэхдээ...