Г У Р А В

39 9 1
                                    

Жүнмён руу харж чадахгүй ичингүйрсээр ирэх газартаа ирсэн бололтой тэр зогсов. Буух гэтэл аюулгүйн бүс тайлагдаж өгөхгүй байтал түүний том гар орж ирэн зөөлөн гэгч нь тайлна. Гар нь их гоё. Том алга, урт хуруунууд. Дандаа зүүдэг бугуйвч нь энгийн хэрнээ чамин. Хязгааргүйн тэмдэг аль эсвэл 8-н тоо. Аль нь гэдгийг мэдэхгүй ч харахад их чамин харагддаг. 

Аюулгүйн бүс тайлагдчихсан болохоор хурдханшиг буугаад гадаах орчинг ажина. Тодоос тод гялалзах одод дунд хажууд минь зогсож байгаа залуу илүү гялалзах шиг. Үнэндээ түүнийг анх харсан цагаасаа хойш сэтгэлдээ тээж явсанаа нуухгүй ээ. 

Жүнмёнийг харах бүртээ ганцхан л өгүүлбэр хэлмээр байдагсан. Даан ч зориг зүрхгүйгээсээ болоод хэлж чадахгүй нь харамсалтай. Өрөвдмөөр юм аа, Бэ Жүхён. Хайртай хүндээ ч хэлэхийг хүссэн үгээ хэлж чадахгүй, харин хүсээгүй үгээ хэлж сэтгэлд нь томоос том толбо үлдээдэг. 

Жүнмён: "Юу гээч, Жүхён аа? Бодол оройтдоггүй ч үг, үйлдэл оройтдог гэдгийг чи мэдэх үү?"

Тийм ээ, мэднэ. Гэхдээ чамайг харахаар хэлэхийг хүсдэг үгсээ өөрийн мэдэлгүй залгичихдаг болохоор... 

Хэдий хүртэл үгээ залгих юм бэ? гэж бодсоор нэг сайн амьсгаа аваад зортг орсоор:

Жүхён: " Ким өмгөөлөгч... Үгүй ээ, Жүнмёнаа... Чамд хэлэх гээд хэлж чадалгүй хэдийнээ 2 жилийг ардаа үлдээчихжээ. Үнэндээ би чамд-"

Миний яриаг таслан түүний утас дуугарч яаралтай ажилтай болчихлоо гээд яаран гүйх тэр минь.  Хэлж чадсангүй. Ганцхан секунд илүү байсан бол... Дахиад ганцхан секунд...

Өглөө сэрүүлэгний дуугаар биш Минсокийн дуудлагаар өглөө эхлэнэ. Утсыг нь автал хурдхан мөрдөн байцаах газарт ирэхийг хүснэ. Арай дахиад нөгөө цуврал аллага...?

Гадуур хувцасаа аваад хурдхан шиг очвол яг л таамагласанаар нөгөөх толгой гашилгам аллаганы хэрэг. Энэ удаад алдарт загвар өмсөгч Пак Сүён. Цээжин хэсэгт нь яг 8 удаа хутгалаж, хоолойг нь боймлосон мөр н тодоос тод үзэгдэнэ. Бугуй хэсэгт нь дахиад л 8-н тоо. 

8-н тоо... Яг ямар утгатай байж болох вэ? Арай тэр...

Illegal Lawyer||KJMWhere stories live. Discover now