🖤 One 🖤

1.5K 113 56
                                    

lewie_ WooSan фик авъя гэсэн хүсэлтээр 🙆🏻‍♀️🖤

Дадал болсон зангаараа багш нарын хүндлэлийг хүртэж сурагчдын хайрыг татсан сурагчдын зөвлөлийн дарга болох Чүэ Сан сургуулийн хонгилоор хяналтаа хийнгээ алхана. Сургууль дээр явагдах гадуурхалт дээрэлхэлтийн эсрэг ихэд эрчимтэй ажилладаг бөгөөд тэрээр байнга сургуулийн хонгилоор шалгалт хийж явдаг билээ. Өнөөдөр ч бас өөрийн ээлждээ гараад явж байхад түүний хамгийн том дайсан болох хөл бөмбөгийн багийн ахлагч нэгэн сурагчийг буланд шахчихсан зогсож байгаа харагдана.

Сан санаа алдаад дүрэмт хувцсаа янзлаад дээгүүр харсаар тэдэн дээр очоод "Жон" хэмээн сануулсан аястай монотоны хоолойгоор дуугарлаа. Хөл бөмбөгийн багийн ахлагч мөнөөх сурагчаас холдоод Сан руу эргэж харан "Хүүе ээ энэ чинь миний хамгаас хайрт Чүэ биш үү" хэмээн ёжилсон хариу өгөв.

Сан түүнийг үл тоон түүнд дээрэлхүүлж байсан хүү дээр очоод түүнийг эргүүлж тойруулж харахад хөл бөмбөгийн багийн ахлагч "Алив л дээ би зүгээр түүнээс хэдэн юм асууж байсан шүү дээ" ийн өөрийгөө бусдыг дээрэлхээгүй хэмээн өмөөрөв. "Зүгээр үү?" хэмээн Сан мөнөөх сурагчийн дүрэмт хувцсыг нь янзалж өглөө. Мөнөөх сурагч чинь ичсэн байдалтай инээмсэглээд "Зүгээрээ баярлалаа Чүэ даргаа" гэсээр тэндээс холдоод хоёр залууг үлдээгээд яваад өгөв.

Хөл бөмбөгчний царайнд дургүйцэл тод харагдах бөгөөд тэрээр хэлээрээ уруулаа долоох нь түүнийг ихэд халуухан харагдуулах агаад тэрээр ам нээн "Миний дүрэмт хувцас ч бас замбараагаа алдсан байна, Чүэ дарга минийхийг ч бас янзалж өгөөч?" ийн юм аврал гуйж байгаа жоохон жаал охин шиг царайлан дуугарлаа. Тэрээр өөрийн дургүйцлээ илэрхийлэн Санд ажил удахаас гадна албаар түүнийг өдөөн хатгах аж.

Сан дипломат царайгаар гаргасаар хөл бөмбөгийн ахлагчийн задгай тавьсан дээд талын гурван товчийг товчилж эхлэх нь хөл бөмбөгийн ахлагчийн балмагдуулж орхив. Сан түүнд ямар нөлөө үзүүлж байгаагаа тоосон шинжгүй "Хувцсаа гүйцэд өмсөхгүй бол даараад өвдөнө шүү Жон Үёонаа" хэмээн өгүүлэхэд Үёон инээд алдан "Харамсалтай нь би дэндүү халуухан болохоор халууцаад байх юм аа" гэж ихэд өөртөө итгэлтэй хариуллаа.

Жон Үёон бол сургуулийн алдарт хичээлээс хоцрогч мөн хичээл таслагч, үүнээс гадна хичээлдээ тун муу нэгэн гэдгээрээ Саны хувьд алдартай билээ. Үүнээс гадна дүрэмт хувцсаа ёсны дагуу өмсөхгүй сургуулийн дүрэм зөрчиж үе үе зодоон цохион хийж чихнээс хонх уядаг нэгэн бөгөөд Саны хар дарсан зүүд мэт юм санж.

BasorexiaWhere stories live. Discover now