Жан Сэра бол сахиусан тэнгэр.
Тэрээр диваажинд байхдаа үл бүтэх нэгэн байлаа. Хүрсэн бас хийсэн бүр нь эвдэрч бас сүйддэг. Байж болох хамгийн азгүй сахиусан тэнгэр гэж түүнийг л хэлэх байх.
Далавч нь бусад сахиусан тэнгэрт байдаг далавчийг бодвол жижиг. Гэсэн ч тэрээр түүнийгээ үргэлж л муухай болгочихдог юм.
Сэра ер нь яаж яваад сахиусан тэнгэр болчихсон юм бүү мэд. Түүн шиг бүтэлгүй нэгэн аль хэдийн дахин төрж эсвэл тэр ертөнцдөө сүнс болон үлддэг. Гэсэн ч тэр сахиусан тэнгэр болчихсон. Одоог хүртэл дэлхий дээр очиж ажил хийлгэлгүй тэнгэрт байлгадаг нь түүний ийм бүтэлгүй байдалтай шууд холбоотой. Тэрээр тэнгэрээр эрх дураараа нисэж байхдаа төөрсөн эсвэл шатаар дээшээ гарахыг оролдож буй хүүхэд эсвэл хөгшчүүлийн сүнсэнд тусалдаг юм. Тэгэх тоолондоо л ахлах сахиусан тэнгэрт загнуулна.
Нэгэн удаа тэрээр бүр ч болохгүй зүйл хийчихлээ. Тамаас зугтаж диваажингийн шат руу авирч байсан нэгэн залуугийн сүнсэнд тусалчихсан юм. Энэ нь бурхны болоод ахлах сахиусан тэнгэрийн уурыг ихэд хүргэж тэрээр яг одоо шийтгэлийн тавцан дээр зогсож байна. Хэн нэгэнд тусалсныхаа хариуд ингэж ч шийтгүүлэх гэж. Түүнд яг одоо хүний ертөнцөд сүнс болон хорогдох эсвэл там руу илгээгдэх аймшигт шийтгэл тулгарсан юм. Дэлхий дээр сүнс болж үлдэх нь илүү сайхан санагдаж байна уу? Харин ч эсрэгээрээ. Хэрвээ тэр сүнс болж үлдвэл. Хэзээ ч дахин эргэж төрөхгүй бас хаашаа ч явахгүй нэг газраа хорогдсон сүнс болж хувирна. Харин үүний оронд тамд очвол илүү жаргалтай байна. Учир нь тамд очоод хэсэгхэн хугацаанд л тамлагдан буцан ариусаж хүн болж төрж болох учраас. Гэсэн ч тэр их богинохон хугацаа ч үүрд юм шиг тамлагдах болно.
Ийм хоёр аймшигтай шийтгэлийн өмнө тэрээр өөрийгөө зогсож байна гэж бодох төдийд л хамаг яс нь хавталзаж, шар үс нь босох шиг л болов. Түгшүүрт мэдрэмж дотор нь эргэлдсээр тэрээр өөрийнхөө өмсөж буй цагаан даашинзаасаа зуурсаар доошоо харан өвдөглөн суух ажээ.
Тавцангийн өмнө их том ширээ харагдах бөгөөд энэхүү ширээн дээр бурхнаас бусад бүх сахиусан тэнгэрүүдийн эзгүй хоосон суудлууд эгнээтэй харагдаж байлаа. Цав цагаан энэхүү өрөөний бүх зүйл нь үүлээр бүтсэн мэт харагдана. Хоёр талаар нь зөндөө их багана харагдах бөгөөд тэдгээр баганууд дээр сайн ажилладаг сахиусан тэнгэрүүдийн нэрсийг сийлдэг юм. Сахиусан тэнгэр болгоны хүсэл энэхүү баганад өөрийнхөө нэрийг мөнхлөх.
YOU ARE READING
Сахиусан тэнгэрийн шийтгэл
Fantasy🥑👑Танилцуулга👑🥑 Жан Сэра гэх нэгэн сахиусан тэнгэр шийтгэл хүртэж хүний ертөнцөд таван даалгавар биелүүлэх хэрэгтэй болдог. Тэрээр муу санаатай эмэгтэй эсрэг дүрийн амьдралыг гол дүр болгох учиртай. Хайртай залуугаа өөртөө дурлуулж бас гэрлэж ча...