3. Буруугүй буруутан

30 8 3
                                    

Аав ээж хоёр нь охиныхоо гэнэтийн ийм гуйлтад гайхаж орхив. Хоёр тэрбум гэнэ ээ?

"Чи тийм их мөнгөөр яах гэж байгаа юм?" аав нь түүнийг анх удаа ийм их мөнгө асуусанд итгэж өгсөнгүй.

Харин Сэра үүнийг боломжтой гэж боджээ. Эцэг эх нь сард хоёр тэрбум байтугай их хэмжээний мөнгө олдог. Бараг л өдөрт байх. Тэгвэл энэхүү хоёр тэрбум бол тэдний хувьд зүгээр л нэг ширхэг оймсны мөнгө юм.

Гэхдээ аав ээж хоёр нь мөнгөний үнэ цэнийг маш сайн мэддэг учир хамаа замбараагүй хэрэглээд байдаггүй. Сүүлийн үед л энэхүү охин нь бүх мөнгийг нь үрж байлаа.

Түүнд хэрэгтэй хэрэггүй баахан олон хувцас бас машин байхад тэр хоёр тэрбумыг гуйх нь үнэхээр ичгүүргүй бас ухаангүй санагдах нь мэдээж.

Сэра Жан ноён руу зоригтой нь аргагүй инээмсэглэсээр "Хэрвээ та хоёр надад энэ мөнгийг зээлдүүлбэл би хэд дахин нугалж төлөх болно. Би зүгээр гуйсан биш зээлүүлээч гэж байна шүү дээ" хэмээн хэлэв.

Аав ээж хоёр нь ийм охин өсгөсөн эсэхээ мэдэхгүй байлаа. Тоодоггүй байсан учир зан авирыг нь тэгтлээ сайн мэдэхгүй шүү дээ. Сэра бага насаа өвөө эмээгийнхээ гар дээр өнгөрөөсөн. Харин эцэг эх нь өдөр шөнөгүй ажилтай байдаг учир охиноо харна эсвэл асууна гэж бараг байхгүй. Өвөө эмээ хоёр нь өнгөрсөн жил нас барсан юм. Тэр үед л анх Сэра аав ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн. Харин түүнийг огтоос ч тоож байсангүй. Нэг л их аав ээж нэртэй улсууд болов ч үнэндээ охиноо хэр охин болон өссөнийг бас өвөө эмээтэйгээ юу хийдэг байсныг нь ч сонирхож байсан удаагүй. Сэра сахиусан тэнгэр энэ бүхнийг санахдаа өөрийн эрхгүй Сэра буюу энэ ертөнцийн эсрэг дүрийн энэ эмэгтэйг өрөвдөх шиг л болов.

Ээжийнх нь нарийхан бас цангинасан цээлхэн хоолой Сэраг гүн бодлоос нь салгав.

"Чи яаж эргүүлж өгөх гэж байгаа юм дээ?"

Сэра ээж рүүгээ хараад инээмсэглэл тодруулав. Гэхдээ энэ инээмсэглэл хөндий хүйтнийг мэдрүүлж байлаа. Тэрээр удтал ээж рүүгээ харсны эцэст сая нэг ам нээв.

"Би өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэх болно. Та хоёр надад хоёрхон тэрбумыг зээлчих! Тэгвэл та нар надад баярлах болно шүү"

Аав нь түүнийг нь сонсоод инээгээд эхлэв. Сэрагийн аав маш сайн бизнесмэн хүн. Охиныхоо ийм үгийг сонсоод түүний хувьд жижигхэн онигоо маягийн зүйл шиг санагдсан юм. Харин оронд нь тэр зүгээр л үрж дуусгана гэдэг илүү үнэнтэй ойрхон биз.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 01, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Сахиусан тэнгэрийн шийтгэлWhere stories live. Discover now