-Миний зөвшөөрөлгүйгээр чамд хэн ч хүрэх ёсгүй.
Түүний хоолой сөөнгө бас уцаартай сонстоно. Намайг ширтэх тэр тас хар нүднүүд гал шиг л дүрэлзэх ба нимгэн уруулаа цус гартал хазлах аж. Би айх ёстой юу?
Эхний хоромд би түүнийг уурлуулж орхисондоо гэмшсэн бол хоёр дахь хоромд намайг тасар татах гэж байгаа аятай харах тэр харцанд бие минь айдаст ороогдож, гар минь хөлөрч, салганахыг мэдэрсэн.
Харин эцэст нь би түүний сөөнгө хоолой, өмчирхсөн сэтгэлд нь догдолж байсан юм.
Намайг шийтгээсэй гэх адгийн хүсэлдээ автаж, би хэлээрээ уруулаа чийглээд, өнгөрсөн шөнийн үнсэлтийг сайхан байсан мэт жүжиглэв.
-Түүний уруул амттай байсан.
Миний худал үгс түүнийг улам л уурлуулсан уу гэлтэй тэрээр нэг гараараа хацрыг минь шахаж, нөгөө гараараа ташаанаас минь татан өөртөө наах нь тэр.
-Одооноос чиний амьсгал хүртэл миний өмч.
Хүржигнэх мэт хоолойн хөвчөө чичрүүлсээр ийн хэлэх залуу.
Миний зоригтой мэт худал жүжиглэсэн тэр төрх дорхноо л сарних шиг болж, оронд нь би түүний гарын үзүүрээр бүжих бяцхан охин болж хувирчээ.Бидний хамар шүргэлцэж, уруул минь соронз адил түүн рүү татагдана. Тэр над руу бага багаар ойртох ч миний тэсгэл үүнд хэдийнэ алдрах аж.
Нүүр рүү төөнөх халуун амьсгалд нь би нүдээ хөнгөхөн аниад, чийглэг уруулыг нь хүлээх мэт амьсгалаа түгжив. Түүний үнэр намайг бүрхэж, зөөлхөн уруул нь над дээр бууна. Энэ тийм ч удаан үргэлжилсэнгүй. Ердөө л шүргэх төдий үнсэлт.
-Чи шийтгүүлэх хэрэгтэй,
Babygirl.Тэгэхэд л анх би хичнээн буруу зүйл хийснээ үл ойлгож, түүнийг гэх сохор, туйлгүй их хүсэлдээ автагдан бүхэл биеэрээ, сэтгэл зүрх, энэ дэлхий дээрх оршин тогтнолоороо эргэлт буцалтгүй түүнээс хамааралтай болж орхисон юм.
Үүнээс буцах арга нэгээхэн ч үгүй. Амьсгалах агаар минь хүртэл түүнийх болж, хурууных нь үзүүр шүргэх төдийд л тэсвэр алдан түүнийг хүсдэг болов.
Жон Жонгүг.
Нойргүй өнгөрүүлсэн шөнө бүрийн минь сэрүүн зүүд,
Түүнээр дутагдан цохилж, хөнгөн чичирхийлэх зүрхний минь лугшилт,
Тартагтаа тулсан хүсэл, шуналын минь хязгаар.
YOU ARE READING
Daddy! ||JJK||
RomanceБие сэтгэл, туйлгүй хүсэл тачаал минь бүхэлдээ түүний өмч болоход ердөө хэдхэн хором л хангалттай байв.