02

1.1K 72 0
                                    

Түүнтэй анх уулзсан өдөр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнтэй анх уулзсан өдөр. Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа басхүү шагнал минь.

•••

Өвлийн эхэн сар эхлэхэд нойтон цас хаялж, амнаас гарсан амьсгал агаарт ууршин замхрах нь харагддаг болчихсон байлаа.

Дүрэмтийнхээ гадуур савхи өмсөөд, жиндүүхэн салхинд цохиулан явахдаа гэрийнхээ үүдэнд ирээд гадаах энэ хүйтнээс ч илүү даарах мэдрэмжийг авах шиг. Нүдээ анин ганц гүнзгий амьсгаа авчхаад кодоо хийн, аль болох чимээ гаргахгүйг хичээн ороход мөнхийн жавар үлээх шиг хүйтэн уур амьсгал угтаж, түнэр харанхуй өөдөөс минь хайрна.

-Чи оройтсон.

Архины үнэр хамар сэтлэм аймшигтай үнэртэхийн дээр эцгийн минь тальмаартсан нүд миний зүг ширтсээр тун сөөнгө хоолойгоороо ийн хэлэв.

Зурагтны урд байх буйдан дээр жилийн дөрвөн улиралд ямар байдаг тэр л хэвэндээ шил тэврэн хэвтэх эцэг минь өнөөдөр ч бахь байдгаараа. Түүнийг харахаас ч дургүй хүрэх шиг.

Норчихсон гутлаа тайлаад, нэг ч үг унагалгүй өрөөгөө зүглэвэл түүний ууртай хоолой энэ удаад чангарах нь тэр.

-Хараал идсэн хэнтэйгээ завхайрч байгаад ирж байгаа юм? Мөнгө олохгүй байж хүүхэдтэй болоод үзээрэй, алчихна шүү.

Түүний хэлдэг хараалын үгс. Эхний хэдэн удаа сонсохдоо нулимсаа залгиад өөдөөс нь хашхичдаг байсан бол одоо ганц үг цухуйлгаад ч нэмэргүй гэдгийг би ойлгочихсон юм.

Хоолой хуурайшиж, хичнээн удаа сонссон энэ энгийн үгсэд ахиад л дотор хөндүүрлээд ирэхийг мэдэрлээ. Би новшийн сул дорой гэдгээ хэнээс ч илүү мэддэг. Гэхдээ өөрийгөө удирдаж чаддаггүй юм.

Үргэлж л хүчтэй мэт жүжиглэхийг хичээсэн ч ахин дахин урагдсан сэтгэлд минь цоорох зай хэзээд үлдчихсэн, дотроос минь хэмлэдэг нь тун аймшигтай.

Daddy! ||JJK||Where stories live. Discover now