Хавар ирэхэд, намраас ч илүү даарч билээ. Цас ороход ч, тэр миний сэтгэлд бороо адил асгардаг байлаа.
•••
Алгуурхан эргэж харахдаа би өөдөөс минь сунгасан гаранд бас л хайрцгандаа ганц үлдсэн тамхийг олж харсан юм. Тэр надад өөрт үлдсэн сүүлчийн тамхиа өгөх хэмжээний сайхан хандсан.
-Баярлалаа.
Ийн хэлэхдээ би хоолой минь хуурайшин, цангаснаас болоод их л хөгийн дуугарсанд багахан ичиж, хурдхан өнөөх тамхийг амандаа зуулаа.
Дараа нь ахиад л царайг нь хараагүй түүнээс аль хэдийнэ хоёр янзын мэдрэмж авчихсан зогсож байсан. Уянгалаг хоолой, надад хандсан сайхан зан.
Хамгийн новшийн зүйл нь тэр яг л надад өгсөн мэдрэмжүүд шигээ царай нь ч бас тун онцгой, нүд салгаж үл чадам тийм л үзэсгэлэнтэй басхүү тэнгэрээс будрах цас шиг хүйтэн ч, алган дээр буугаад хайлдаг шиг дулаахан мэдрэмжүүдийг өгөхөөр нэгэн байв.
Шанааг нь даран ургасан түүний хөх туяатай урт үс, өтгөн сормуусны цаанаас намайг нэвт цоргих харц.
Нүд нь үү? Дүрслэн хэлэхэд магад энэ зуун ч хангалтгүй байх. Саарал өнгөтэй гэж хэлмээр байвч үдшийн харанхуйд бидний зогсох гудамжны бүдэг гэрэлд дотроосоо тас хар өнгөнд нэвчиж хүрээ нь сааралтан харагддаг тийм л тунгалаг нүднүүд аж.
-Чи хэдтэй юм?
Эдгээр үгсээ удаан, тайван гэгч нь өгүүлэх тэрээр өмнө минь ойртож ирээд тамхийг минь асааж өгөв. Тамхи асааж байхад нь уушгиа дүүртэл нэг гүнзгий амьсгаа авч, утааг нь гадагшлуулахдаа хоёр хурууныхаа завсар өөрийн тайвшралаа хавчуулсаар түүний зүг итгэлгүйхэн харцаа тусгана.
YOU ARE READING
Daddy! ||JJK||
RomanceБие сэтгэл, туйлгүй хүсэл тачаал минь бүхэлдээ түүний өмч болоход ердөө хэдхэн хором л хангалттай байв.