2. Алдартай хамтлаг? (Famous band?)

35 8 27
                                    

-Jeju Island with Enhypen

[~●●●~]

Юримийн талаас:

Байрлах газартаа ирээд Жихүн эгчтэй булаацалдан бөөн юм болон барин байгалийг харж болох тагттай өрөөг нь авч чадлаа. Хамаг ачаа бараагаа янзалчихаад баясгалантай нь аргагүй гадаа жаргах нарыг харангаа гараа алдлаад, цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалах үнэхээр таатай мэдрэмж өгч байв.

Энэ чинь л жаргал.

Цааш ойролцоох гудамж талбай, зам, байшинтай танилцаж салхилж явсаны дараагаар эргэж байрлаж буй байрандаа ирээд маргаашийг эрч хүчтэйгээр эхлүүлэхийн тулд унтахаар яаран зэхлээ.

🌺🌺🌺


Өглөө цаанаасаа л сэтгэл гэгэлзээд эрт сэрчихэв. Босч суниачхаад тагтаараа гадаах үзэсгэлэнт орчинг хэсэг ажиглаж ширтсэний дараагаар утасныхаа цагийг харвал зургаан цаг өнгөрч байна.

Амандаа Big bang хамтлагийн "Bang bang bang" дууг аялангаа үсээ дээш нь шууж боогоод нойлын өрөө рүүгээ аз жаргалтай нь аргагүй зүглэлээ.

🌺

-ЮУ БОЛСОН БЭ? ДЭЭРЭМ ҮҮ!!

Гал тогооны өрөөнд өглөөний цай бэлтгэхээр хэдэн өндөг шарах санаатай хайруулын таваг авах гэтэл санамсаргүй байдлаар шалан дээр түс тас хийн унах дуунаар төд удалгүй дөнгөж нойрноосоо сэрсэн арзайсан үстэй эгч маань нэг гартаа таавчик барин орилсоор гараад ирлээ. Хичнээн тэвчих гэсэн боловч инээд минь хүрэн золтой л элэг хөшчихсөнгүй.

Харин тэрээр эргэн тойрноо анхааралтай ажиглаж байснаа онцын зүйлгүй болохоор над руу нүдээ нэг нарийсган хараад эргээд өрөө рүүгээ яваад орчихлоо.

Өглөөний цайгаа уучхаад эгч ажлынхаа журмаар, би влог хөтлөхдөө бэлдэв.

🎶Give me fever (Намайг халууруулаач)

Хөндий хүйтэн, тэр улангассан харц

Намайг чи сэгсчиж хоёр хэсэгт хуваана

Хаан сэнтийдээ суух чиний өмнө зогсоход
Дотроосоо дүрэлзэн шатах шиг л болно

Юу хийх ёстой вэ? Гал ноцох хоёр гараараа

Чамайгаа хайж олсон ч чи минийх биш

Би чинь чамдаа хэзээ ч хүрч чадахгүй

Гэсэн ч татагдсан хэвээр

Jeju Island with Enhypen     ||     EHPWhere stories live. Discover now