Сургуулийн хашаа руу ороход Жошуа мөрөөр тэврээд "Парис ямархуу байна? Бид хоёрт бэлэг авчирсан уу?" гэж асуух аж.
"Дажгүй ээ. Бэлэгний хувьд бол үгүй." хэмээн хэлчихээд сургуулийн эргэн тойронг ажвал зогсоол дээр цагаан өнгөтэй, тансаг машин зогсож байлаа. Шуаг нудраад, машин руу дохиход "Аан тэр үү? Сайхан амьтан байгаа биз. 2-р курст шинэ оюутан шилжиж ирсэн гэсэн. Нэр нь хэн билээ дээ." гэснээ чангаар "Саналаа саналаа." гээд чихэнд хэлэв.
Машины эзний нэр эмэгтэй байхыг сонсоод ихэд гайхшрал төрөх аж. Хэн нэг их хурлын гишүүний хүү л иймэрхүү тансаг машин унах байх гэсэн бодол маань ч талаар өнгөрлөө.
Лекцийн танхимд ороход оюутнууд танхимын хойд хэсэгт олноороо овоорсон байгаа харагдав. Ширээ дэрлээд хэвтчихсэн эмэгтэйг эр, эмгүй л эргэн тойронд суун асуултаар булж байх шиг. Гэсэн ч түүнд тоосон шинж алга.
Жошуа чихэнд "Энэ нөгөө машины эзэн." гэхэд нь "аан тийм байх нь ээ" гэж бодохын хажуугаар царайг нь харах хүсэл битүүхэн төрсөн ч, хүмүүс хаагаад байсан учир чадсангүй. Удалгүй профессор багш орж ирэн лекц ч эхлэв.
Шуа урдуур сууя гэж уриалсны дээр лекцийн үеэр элдэв зүйл хийж, анхаарал сарниулсангүй. Тэр Юнгигээс ялгаатай нь хичээлийн цагаар зөвхөн хичээлээ л хийдэг. Харин Юнги хаа ч байсан орилж, бусдад садаа болно. Ярьшигтай амьтан.
Цаг хорин минутын лекц дуусангуут өнөөх шинэ охин хамгийн түрүүнд ангиас гарч явлаа. Зөөврийн компьютероо цүнхэндээ хийж байсан Шуа "Тэр ч хүндэтгэл гээчийг мэддэггүй бололтой." гээд нааш харав.
Би хариуд нь мөрөө хавчаад "Одоо чинь хэдэн он билээ дээ." гэхэд "Тэгсэн ч 4-р курсын ах нар нь энүүгээр сууж байхад шууд хаалга савж гараад л. Одоогийн энэ хүүхдүүд үү." гээд амандаа шогшров.
Түүнд хариу үг хэлэхийг хүссэнгүй. Түүний өөдөөс сөргөлдсөн хэн ч сайнаа үздэггүй жамтай. Шуа өөрийн зөв гэж бодсон л бол үргэлж үсэрч цовхчин уурлаж, аль эсвэл зөв гэдгээ батлахын тулд хэдэн өдрөөр ч хамаагүй судалгаа, шинжилгээ хийгээд алга болчихно.
Сургуулийн коридорт Юнгитэй тааран түүний эцэс төгсгөлгүй их гуйлтаар өлсөөгүй хэдий ч цайны газарт хоол захиалан суухдаа "зургийн эзэн" охины тухай ахин нэг бодлоо.
Парисын гудмаар энэ тэрийг сонирхон алхаж явахдаа дарсан зурганд минь их л том нүд, цагаан царай, урт бор үстэй охин орчихсон байж билээ. Үүнийг нь хэзээ хойно зурагнуудаа үзэж байхдаа л анзаарч, буцахаас өмнөх дөрөв хоногтоо түүнтэй таарахын тулд ахин нөгөө газраа очдог болов. Гэвч таараагүй. Түүний гэх юу ч харагдаагүй. Хичнээн танихгүй байлаа ч тэр надад их л тод нандин санагдаж, уулзахын төдийд л тэвэрч аваад уйлмаар мэдрэмж төрүүлж байв.
Юнги нүүрний урдуур гараа савчуулснаа хажуудах том аягатай коланаасаа нэг балгаад "Чи Парис яваад ирсэн биш бүр эмо болж гүйцжээ." гэснээ шогширч "Уйтгартай дээрээ бүр новшийн уйтгартай болчиж." гэв.
Гэнэт цайны газарт хүмүүс олноороо шаагиад ирэхэд нь гайхсанд Шуа "Нөгөө шинэ охин. Эд нар яагаад энэ охиныг тайван байлгахгүй байгааг ёстой ойлгохгүй юм. Нохой шиг дагаад юу олж долооно гэж бодсон юм бол." гэхэд Юнги, Шуагийн толгой руу халбагаараа цохиод "Тэр чинь алдартай фото модель. Бурхан минь гэж. Солонгост түүнийг мэддэггүй хүн гэж бас байдаг байх нь ээ." гээд над руу харах аж.
Би "Яасан?"
Юнги "Чи ч бас мэдэхгүй гэдэгт машинаа тавьсан ч бэлэн байна. Түүнийг мэдэхгүй тийм үү?" гэхэд нь түүний зөв гэдгийг баталж толгой дохилоо.
"Чи үргэлж л охин, хүүхэн харж явалгүй хичээлээ хийх хэрэгтэй." Шуа Юнгид хандан ийн хэлэв.
Юнги "Би хичээл хийсэн ч, хийгээгүй ч сургуулиа төгсөөд аавын компанийг өвлөөд авчихна." гэснээ ам руугаа будаа хийгээд "Гэхдээ санаа тавьсанд баярлалаа. Хичээнэ ээ." гэв.
Шуа хацран дээрээ наалдсан нэг ширхэг будааг авч Юнги рүү шидээд "Аман дахаа идчихээд ярьж бай Мин Юнги! Үгүй бол алчихна шүү!" гээд гараа зангидаж үзүүлэх аж.
Надад тэдний утгагүй хэрүүлээс илүү шинэ охины урт бор үс сонирхолтой санагдаж байлаа. Өгзгийг нь арай шүргэхгүй. Чүд дээгүүр урттай үс. Тэр туранхай юм. Үнэхээр туранхай. Хоолоо сонгож дууссан бололтой эргэж харав. Царайг нь харахыг хүсэв ч, харах зориг байгаагүйд шууд л хоол руу нь харлаа.
Удтал ширтсэн ч түүний гартаа барьсан хоол хөдөлсөнгүй. Бие нь ч бас. Аажмаар дээш харахад тэр над руу харж байсны дээр, толгойгоо хажуу тийш гилжийлгэн бүр ч муухайгаар ширтэж эхлэв.
Мөн байна. Тэр охин мөн байна.
Дүрүүдэд :
✍️: Бүгд сайн уу? Шинэ бичвэрээрээ уулзаж байгаад таатай байна. Vote, сэтгэгдлийн тоог хараад бичвэрийн хувьд хангалттай гэж үзсэн үедээ шинэ хэсгээ оруулах болно.