"Андаа, чи яг л хараал идсэн гаж донтон шиг байлаа." Шуа буйдан налаад сууж буй надад хандан ийн хэлэв.
Юнги "Гаж донтон ч энэн шиг байдаггүй байх аа. Олон түмний нүдэн дээр гүйж очиж тэврээд л... Наёны харцыг би одоо ч санаж байна. Цээжин тушаа газарт чинь хутга дүрэх гэж байгаа юм шиг л харагдсан."
Шуа "Чамайг алгадаад л өнгөрсөн нь их юм Кёнсүү. Ахиж түүнийг тэвэрч гаж донтон шиг аашлах хэрэггүй, бүр ойртоод ч хэрэггүй." гэхэд Юнги "Тийм шүү, тийм. Түүнээс нэг метрийн зайтай яв. Үгүй, нэг багадаж ч магадгүй юм." гэлээ.
Яагаад ч юм би түүнийг тэврэх нь хэрээс хэтэрсэн мэт санагдаагүй. Түүнийг тэврээд "санасан шүү" гэхэд Наёны хэлсэн үг одоо ч тод сонсогдож байна. "Гаж донтой новш."
Юнги "Та хоёр өнөөдөр манайд хоноод явахгүй юм уу?"
Шуа "Мм, яасан ч яах вэ. Сүү, чи яах юм?"
Би Юнги рүү харан, долоовор хуруугаа гозойлгоод "Ганц болзолтой." гэв.
Юнги шар айраг задлаад "За, тэгээд энэ удаагийн болзол чинь юу юм. Бурхандаа зовлонгоо тооч." гэснээ гараа өргөөд яриагаа үргэлжлүүл гэх шиг дохилоо.
"Түүний тухай мэдмээр байна."
Шуа "Хэн? Арай Наён уу? Больж үз, чи бүр галзуурчихаж." гээд нааш дэр шидэх аж.
Юнги "Яахав, чи хүсэж байвал болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ Наёны тухай мэдмээр байвал чиний заавал мэдэх ёстой, түүнтэй холбоотой хэдэн хүн ч байгаа." гээд өрөө рүүгээ орон таблетаа авч ирлээ.
Тэгээд Наёны цахим хаягийг төвөггүйхэн олж, найзууд нь л бололтой хэдэн охидуудтай хамт авахуулсан зургийг нь гаргаж ирэв. "Хэн бэ?" Шуа Юнгигээс асуусанд Юнги "За, байз! Би эхнээс нь танилцуулах гэж байна." гэв.
Юнги "Энэ ягаан үстэйг Сана гэдэг юм. Залуус түүний төлөө уйлдаг."
Би "Яагаад уйлна гэж?"
Юнги "Бодит амьдрал дээр харсан үедээ л мэд. Харин энэ охин бол Момо." гээд урт хар үс, чолктой охиныг заалаа.
"Энэ нь Жэнни. Жинхэнэ галзуу өлөгчин." гэхэд Шуа түүнийг нудраад авав. Юнги "Би сайн мэдэхгүй ээ. Хүмүүс тэгж хочилдог юм."
"Харин энэ шаргал үстийг Мина. Түүний тухай мэдэгдэх зүйл нэг их байхгүй ч, алдартай балетчин Пак Жиминий найз бүсгүй гэгддэг юм билээ."
"Пак Сүён. Сайн мэдэхгүй ч их л гэгээлэг инээмсэглэлтэй санагдсан." гээд Наёныг зааж "Эцэст нь Им Наён. Тэр бол тэнгэрийн амьтан. Чи хүрч чадахгүй ээ андаа." гээд мөрийг минь цохив.
Тэгснээ таблетаа унтраагаад "Ер нь бол бүгд л тэнгэрийн амьтад. Солонгост бол Холливүүд л гэсэн үг." ийн хэллээ.
"Би ч гэсэн баян айлын хүүхэд шүү." гэсэнд Шуа "Би ч бас." гээд Юнгигийн хөлийг дэрлэн хэвтэх аж.
Юнги надад хандан "Үнэхээр хүсээд байвал өөрийн болго. Итгэлгүй бол битгий л дэмий зүйлээр оролдоорой доо." гэв.
Дүрүүдэд:
✍️ : Бичвэрийн хандалт бага байгаа тул богино хэсэг оруулж байна. Хэсгүүдийн vote, сэтгэгдлийг харж байгаад дараагийн хэсгүүдээ оруулна.