Алдартай фото модель. Түүний тухай маш олон цуурхал байдаг ч, батлагдсан зүйл ганц ч байхгүй. Найз залуугаасаа салсан болохоор сургуулиа солихоор шийдсэн. Экс нь биш, хүмүүсийн хэл ам хэтэрхий төвөгтэй санагдсан учир. Танихгүй нэгэнд ойртохыг хүсдэггүй. Дотны хүн л биш бол бусдыг нэг их чухалчилж үздэггүй зантай. Эелдэг нэгэн хэрхэвч биш. Гэхдээ хэн нэгэнд муухай хандсан удаа үгүй.
"Галзуу өлөгчин" хочит Жэнни Ким. Баян айлын ганц охин учир түүнийг хэн ч зэмлэж дөнгөдөггүй. Porsche машиных нь хаалган дээр маш жижигхэн зураас үүсчихсэн болохоор төмрийн сэгэн дунд хаясан нь уг хочны эзэн болгожээ. Тэр хүссэнээ хийдэг. Юу хүссэнээ.
Мина бол өндөр зэрэглэл. Хэн ч тансаг байдлаараа түүнтэй дүйцэхгүй. Америкийн тэргүүн хадагтай байсан ч... Түүний уян налархай биеийг харсан хүмүүс бүгд л түүнд дурладаг. Сан-Антониогийн хамгийн тансаг хороололд өссөн нь түүний гэр бүлийн хөрөнгийг тодорхойлоод өгнө.
Тэр бол залуусыг уйлуулагч. Сана нэг инээмсэглэх төдийд л эргэн тойрон дох залуус нь шүлсээ гоожуулдаг. Энэ нь олон охид түүнд дургүй байдгийн нэг шалтгаан биз. Гэхдээ тэр залууст биш охидод анхаарлаа ихээхэн хандуулдаг. Ихэнхи залуус түүнтэй ганц шөнийг өнгөрөөх хүсэлтэй байдаг ч, Сана тэдэнд шууд л дунд хуруугаа зориулдаг.
Түүний хувийн мэдээлэл тийм ч түгээмэл биш. Гэхдээ баттай ганц зүйл нь тэр өөрт таалагдаагүй эд зүйлс, хүн ер нь юуг ч бай замаасаа төвөггүйхэн зайлуулж чаддаг. Сүёныг мэдэх хүмүүс нь "үнэг" гэж хочилдог. Гэрэлтсэн инээмсэглэлээрээ бусдыг их амархан хуурдаг. Сул тал нь ихэд өрөвч тул аль болох хатуу байхыг хичээгч.
Хамгийн гал цогтой нь мэт харагдах ч үнэндээ огтхон ч тийм биш. Тэр бүжгээс эсвэл дотны найзуудаасаа л эрч хүчийг мэдэрдэг. Эцэг, эх нь түүнд шөнийн клуб нээж өгсөн ба түүнийгээ хэрхэн асуудалгүй, ашигтай ажиллуулахыг тун сайн мэддэг ухаалаг нэгэн.