Хэдийн 3 жил өнгөрчээ...
Бидний анх уулзсан газар... бидний нэр л өөрчлөгдөөгүй болохоос бусад бүх зүйлс өөрчлөгджээ.
3 жилийн өмнөх мөрөөдлөө ярин чимээгүйхэн ширтдэг байсан тэрбээр одоо мөрөөдөлдөө хүрэх цахилгаан шатандаа хэдийн суусан. Харин би гэж бодоход хоолой зангирч байна. Түүнтэй анх уулзахдаа байсан эрч хүч , мөрөөдөл , зорилгоор дүүрэн хүн одоо байхгүй. 3 жил гэдэг хурдан өнгөрч , дурсамжийн далай минь дүүрсээр гуниг харуусалын тэнгис болсон ч юм шиг санагдах юм.
Тэр үед хэлж чадаагүй зүйлсээ эргэцүүлж бодсон хугацаа байлаа.
Чадахгүй бол хэн нэгэнд итгэл өгөхөөс айсандаа тийм ч гэж хэлэлгүй үгүй ч гэж хэлэлгүй чимээгүй инээмсэглэсэн юм.
Гэхдээ эргээд бодоход ХЭРВЭЭ гэдэг үг л үлдсэн байх гэж... Гунигтай ч юмдаа...
Хэрвээ би тийм гэсэн бол чамд олон удаагийн хоосон дуудлага үлдэхгүй , найдан хүлээсэн 1 жил нь бодсон шиг нь биелэж жаргалтай байх байсан болов уу .
Шүдэнз шиг л дүрэлзээд дууссан тэр учралыг бодох тусам илүү удаан байлгахыг хүсэн төсөөлөлдөө аялана. Чиний ярьдаг байсан хуримыг хийгээд өнөөдөр бид тэврэлдээд сэрэх байсан болов уу . Нүдээ аниад дахин төсөөлнө. Чиний инээмсэглэлийг , харцыг , чихэнд минь шивнэсэн үгсийг ...
Хэрвээ чи яваагүй бол гэсэн бодлоор цааж төсөөлөл минь хөтлөгдөнө. Тиймээ гарцаагүй хайртай болох байсан. Хайрлах байсан. Хайртай гээд итгэлтэйгээр хэлэх байсан. Явах учраас хүлээж шаналахыг хүсээгүй. Жилийн дараа бид өөр хүмүүс болсон байхвий гэж айсан. Тэгэхээр бидний учрал дурлал байсан юм бол уу ... шохоорхол байсан уу гэж дахин өөрөөсөө асууна.
Чиний хэлсэн үгс, миний ирээдүйг Хэрвээ гэдэг үгээр төсөөлөн бодох бодлуудыг хамааруулахаар дурлал байсан мэт... Гэхдээ хэтэрхий богино хугацаа байж дээ .
Амьдралд зөв хүн буруу цагтаа таарах үе гэж байдаг юм байхдаа ...
Том хүнээс байхаас залхаж байна. Хагацал хариуцлага нэмэгдэх бүрт амьсгалахад ч хэцүү санагдана . Гагцхүү энэ үед чиний хэлсэн үгс зүрхийг минь дулаацуулах мэт төөнөх нь ямар учиртай юм бол оо. Үргэлжилж чадаагүй учралыг, одоо байхгүй өнгөрсөнг гуниглах бүрт яагаад дахин дахин бодолд минь хоргооно вэ ?
Одоо дахин бид уулзвал бидний нэрнээс бусад бүх зүйлс өөр болчихсон болохоор, хамгийн их өөрчлөгдсөн хүн нь би болохоор гунигтай санагдаж байна...
Чиний үзэсгэлэнтэй гэж хэлсэн нүд хамгийн ихээр өөрчлөгдсөн болохоор гунигтай байна .
Дахин хэзээ ч хоолой минь уянгалан, чангаар инээж, оч гэрэлтсэн нүдээр хэнийг ч харж чадахгүй болсон болохоор гунигтай байна...
Чиний дурласан... хэсэг хугацаанд хайрласан тэр хүн одоо байхгүй болохоор гунигтай байна...
•••Lacuna нэг утга нь сарыг илэрхийлнэ. Нөгөө утга нь хоосонг илэрхийлнэ. •••
...Тиймээ хоосон оргиж байна...
YOU ARE READING
Lacuna
Roman d'amourАмирлахуй Амьдрахуй Юм бүхэнд эхлэл байх албагүй Зүүд эсхүл амьдрал гэдгийг ч үл мэднэ Төгсөх бус үргэлжлэл Гэвч түнэр харанхуйд "бид" бид хэвээр үлдэх болов уу