Нар мандана.

41 2 0
                                    



Урт хар үс , хүрэн ягаан пальтотой тормолзсон нүдтэй эмэгтэй инээмсэглэсээр надруу ойртлоо
- Би чамайг арай өөр газар хүлээж байлаа . Энд байсан хэрэг үү гэхэд
түүнийг гэж төсөөлөөгүй байсан тул саяхан асаасан тамхиа унтраан хогын савруу шидчихээд
- Аан чамайг гэж бодсонгүй гэхэд инээд алдан , царай нь улам гэрэлтээд
- Зурагнаасаа өөр байсан болохоор уу
үгүй ээ зүгээр бодсонгүй гээд түүнд сандран хариуллаа.
тэрбээр ийшээ гээд хуруугаараа заан түргэн түргэн алхсаар лифтний хажууд  зогсов.
Цэх нуруутай , хурц харц бас гил хар үс хөмсөг нь нүдэнд тусан дахин дахин түүнлүү харцаа шилжүүллээ.
Лифтэнд ороод тэр надаас
- Анх удаа үзэж байна уу ?
- Юу
- Инээмсэглээд галлериа л байхгүй юу гээд шоолсон харцаар харав.
- Аан багадаа үздэг байсан гэхэд нүд нь томроод
- Айн график дизайнер байж уу ? Үздэггүй хэрэг үү гэж гэлээд урам хугарсан байдалтай цааш эргэн харав

Ажилын шаардлагаар түүнтэй хамт галлериагаас бичиг авч хамт гарын үсэг авах ёстой байсан ч зориг зүрх гарган түүнээс

-Нэгэнт энэ хүртэл ирсэнийх хамтдаа шинэ үзэсгэлэн үзэх үү гэхэд инээмсэглээд 

-Эхлээд кофе авбал ямар вэ үнэндээ би сэргэх хэрэгтэй байна гэхэд бага зэрэг ядарсан байгааг нь царайнаас нь сая л анзаарлаа 

Түүний үзэсгэлэнтэй нүд, инээмсэглэлийг харахгүй байж чадахгүй нь . Өөрийгөө гайхаж байлаа . 

Хамтдаа кофе авчихаад галлериа ороход багын минь дурсамж сэдрэв. Учир нь би багадаа л ээжтэйгээ хамт музей , галлериа, дуурь их үздэг байж билээ. Харин тэр явдал болсноос хойш санахгүй байхын тулд зугтааж ирж байснаа ойлгов.

-Нөгөө чиний жинхэнэ нэр хэн билээ гээд яагаад ч юм амнаас гарчихав. Дахиад л нөгөө нүд нь гэрэлтсэн инээмсэглэсэн харцаар 

-Нээрэнгээсээ юу би хэлээгүй бил үү .  Зүгээр л дуртайгаараа дууд даа . Намайг хүн болгон л өөрөөр дууддаг 

Яагаад ч юм тэр хэтэрхий үзэсгэлэнтэй байсан болохоор сулханаар

-Callista болох уу 

Гайхсан нүдээр харснаа Болноо гэж түргэхэн хэлчихээд тэрээр урд гаран алхлаа . Томоор хананд өлгөгдсөн зургийг хараад 

-Чиний дуртай өнгө юу вэ 

-Аан . Улаан бас хар юмуу хар л даа миний хувцасыг нилэнхүүдээ хар байгаа биз гэхэд тэрбээр дахин шоолон инээн 

LacunaWhere stories live. Discover now