Наран шингэж, саран авхай тэнгэрт айлчилжээ. Хэн бүгд л нойрсож буй болтой. Хэдий цаг орой болсон ч нойр минь хулжин унтаж үл чадна. Тиймээс хийх зүйлгүйд учир ширээний гэрлээ дэргэдээ тавин ном эргүүлэхээр зэхэв. Номон дундаасаа нэлээд харж байгаад өмнө нь уншиж байгаагүй нэгэн номыг аван харлаа. Гэвч энэхүү номыг би урьд өмнө нь харж байсан удаа үгүй сэн.
'Тамын Хүү' гэсэн гарчигтай байх нь тэр. Энэхүү номыг хэзээ худалдсанаа үл мэдэх аж. Би сүүлийн үеүүдэд тунчиг завгүй байснаас үүдэн ном аваагүй юм. Гэтэл энэхүү ном хэрхэв миний номны цуглуулганд багтаа вэ? Мөн хэрхэн оров? хэмээх хоёр асуулт намайг гайхшируулна.
Хамгийн хачирхалтай зүйл нь энэхүү номын хавтас нь тун хатуу байх агаад нэлээн олон жилийн өмнө хийгдсэн нь харагдаж байсан ба багахан элэгдсэн харагдана. Мөн хийцийг нь ажваас арван дөрөв, магадгүй арван тавдугаар зууны үеийн гэмээр байсан нь намайг бүр ч их гайхшируулах аж.
Номны хавтасыг нээхэд учир битүүлэг өгүүлбэр байсан нь энэхүү номыг унших хүслийг төрүүлж эхлэв. Бүр ч их унших шуналыг хүргэж байлаа.
Чи үүнийг унш! Хэрэв тэгвээс би чамайг эзэмдэж өөрийн болгохуй. Учир нь би чиний эзэн байх болно.
Тархи минь энэхүү өгүүлбэрийг уншмагц бүү унш хэмээх ч өөр нэгэн хэсэг минь унш хэмээн зандрана. Энэхүү үгсээс үүдэн бүр ч их унших хүсэлдээ илүү автав. Дараагийн хуудсыг эргүүлэх үед гар бичмэл байх нь тэрээ. Цэвэрхэн бичсэн нь номыг хэн нэгэн өөрийн түүхээ хуваалцав уу гэлтэй. Мөн хуудас тус бүр нэг л өгүүлбэр байсан юм. . .
Тэртээд алсрах түүнийг би харах хүсэлдээ автаж байв.
Магадгүй үүнийг хэн нэгнийг санан бэтгэрэх сэтгэлээр бичсэн бололтой. Хөөрхий үүнийг бичсэн нэгэн яаж бэтгэрсэн болоод эдгээр өр өвдөм үгсийг бичин суусан бол доо? Номны хуудасны үзүүр хэсэг шатсан болтой шарлан, түлэгджээ. Энэ нь миний сонирхлыг улам ихээр татаж байв.