Бичээчийн талаас
Харанхуй өрөөний хэдэн буланд лааны бүдэг гэрэл тусна. Нэгэн лааны тусгалд хэн гэдэг нь үл танигдам төрхтэй охин хүйтэн газар хэвтэх агаад хүнд хүнд амьсгаатан, амьсгаагаа зохицуулж чадахгүй байгаа мэт үзэгдэх аж.
Төмөр хаалга шархиран дугарсаар онгойход хэдэн эр орж ирэн өнөө охины дэргэд ирээд үснээс нь угз татваас охин гэнэтийн өвдөлтөнд ёолов.
"Хонгор минь, би чамд аль болох чадлаараа зөөлөн байя гэсэн ч чи тэгэхийг зөвшөөрсөнгүй." нэгэн залуу ийн хэлтэл охин түүн рүү нулиман "Чам шиг амьтны хэлснээр дуулгавартай нохой шиг байх хэрэг үү? Чадахгүй л болов! Чи бол зүгээр л нэг муу адгийн новш. Дуёон-а, чамайг ээж чинь төрүүлсэн дээ харамсдаг байхдаа? Ийм хөгийн амьтан болгож өсгөх гэж тэр хүн чоно зовоогүй л байлтай." шарыг нь малтах түүний хурц үгс Дуёонийг уурлуулаад авлаа.
Залуу эр охины зүг өрөвдөлтэй харцаар харсаар хацрыг нь илбэнэ. "Бэкхён үнэхээр зөв сонголт хийжээ? Гэхдээ дүүгийнхээ хайртай бүсгүйн авч байдаг үгүй мөн сайхан сэтгэлтэй юмаа." гэсээр хэний ч жихүүдэс хүргэм инээдээр инээх аж.
Төд удалгүй төмөр хаалга дахин шархиран дугарсаар онгойх бөгөөд нэгэн эр гүйж ирээд "Дуёон-а, Тамын хүү ирж байна!!" хэмээн сандчин хэлэхэд Дуёон инээмсэглэн "Нээрээ юу? Гайхалтай. Бүхэл бүтэн тамын хүүг хөдөлгөж чадаж байна гэхээр чи ч их онцгой хүн юмаа?" гэж хэлээд хэдэн чоно руу харан "Хорь!" гэх нь тэр.
Өнөөх хэдэн чоно хүн болмогцоо Мэриг хэдэн талаас нь чирэн төмөр сараалжинд оруулан хорив. "ХӨӨЕ!! МУУ НОВШНУУД МИНЬ НАМАЙГ ГАРГА!" гэхэд нэгэн чоно "Ямар муухай орилдог юм бэ?" гэсээр чихээ дарахад Мэри муухай харан дунд хуруугаа гозойлгоно.
Өөр нэгэн хүн чоно "Энэ нь юу юм?" гэсээр даган дунд хуруугаа гаргахад өнөө хүн чоно "Ийм нөхцөлд гаргахыг бодвол балай л юм биз! Чи битгий хүн амьтан руу гаргаад байгаарай, Лукас."