5. Сүйт бүсгүй

58 13 9
                                    

Өглөөний наран мандахыг илтгэх мэт хөгшин ахайтан хэдэнтээ дуудсаны эцэст арай хийж орноосоо өндийв. Өнөөдөр хэрхэх бол гэж хэсэгтээ бодон суутал одоо л орчноо гүйцэт харж чадахаар болсон нүдээ нэг нухаж аван суниана. Гэтэл хаалга хүчтэй савсаар хөлс нь цувж, хүнд хүнд амьсгаадах Сүёол орж ирлээ.

"Юу болов?" гэхүл "Үран. . . Үраныг эзэн сулла гэсэн зарлиг буулгаж. Дөнгөж сая Чанёол түүнийг суллахаар доош гяндан руу явлаа. Алив, Мэри хурдан бууцгаая!" гээд гарнаас минь татана.

Гүйсээр гяндан руу явах замд байрлах том хөшөөний урд ирэхэд Үран өнөө айхтар хөл, гартаа дүүжлүүлсэн төмрөө суллуулж байлаа. Төмрүүдийг нь авахад нүдэнд минь нулимс цийлэгнэн түүнийг тэврэн авав.

"Мэри, битгий уйлаад бай! Чамайг уйлахаар би дагаад уйлах нь байна." хэмээхэд нь элдэв зүйл хэлэлгүй түүнийг тэврэн зогсоно.

Тэврэлтээ салгахад Сүёол өвдөг сөхрөн суух бөгөөд толгойгоо бөхийлгөн "Уучлаарай, итгэлт найз минь. Чамайг энд хоригдоход хүргэсэн хүн бол би. Тиймээс би чиний өмнө түмэн буруутай. Намайг өршөөж хайрла. Мунхаг намайг юу ч гэсэн яах вэ. Надад чамд гомдох эрх үгүй юмсанж." хэмээн нулимс дуслуулан өгүүлэх ажээ.

"ЭЭЖЭЭ, ААВАА!!" хэмээн Киёон дуу хадах үед Сүёол эргэж харах бол Чанёол охин руугаа гүйв.

Киёон бидэн дээр ирээд "Ээжээ, чи яагаад уйлчихсан юм бэ? Энэ хөөрхөн эгч чамайг уйлуулсан уу? Ааваа, чи ээжийн хажууд байсан байж яагаад ээжийг уйлуулж байгаа юм! Гэхдээ энэ эгч үнэхээр хөөрхөн юмаа?" хэмээн хөхрөнө.

Үран Киёон руу гайхан харахад Сүёол босож зогсон Киёоныг хөтлөн "Энэ бол миний охин. Харин Чанёол бол миний нөхөр. Яг үнэнийг хэлэхэд би охиноо алдахгүй гэсэндээ энэ бүгдийг хийчихсэн. Намайг уучлаарай, Үран-а бас. . . Мэри." гэхэд нь Үран бид хоёр түүнийг тэвэрлээ.

Чанёол "За бүсгүйчүүдээ, тэгэхээр нэг зүйл бий. Яг одоо бид дэлхий рүү явна. Тамын хүү, Ким мэргэн бид гурав Үраныг дагуулан явах болно. Тэнд тэнгэрийн улсын эзэд болох Жэхён, Хёнжэ, Хэчан гурав Чэнлэг авчирснаар бид солилцоо хийх учир Үраныг аван явлаа." гээд түүнийг дагуулан явах нь тэр.

Надад бодол төрсөн учир шууд л тамын хүүгийн өргөө рүү яарав. Гүйн гүйсээр түүний өргөөнд ирэхэд тэр хэдийн явахдаа бэлдчихсэн байлаа.

"Бэкхён!" нэрээр дуудсан учир тэр гайхсаар эргэж харан юу болсныг асууна. "Үран. Үраныг битгий явуулаач! Гуйж байна." гэхэд тэр над руу хараад "Түүнийг сулласан байхад чамд хангалттай биш байна уу? Бидэнд тэр сахиусан тэнгэрийн хэрэг байхгүй. Тэрнийг явуулж бид өөрсдийн нэгэн хэсэг болох Чэнлэг авахыг хүсэж байгаа. Тиймээс тэрнийг үлдээх боломж ч тэр, хүсэл ч тэр аль аль нь алга даа."

HELLBOYWhere stories live. Discover now