6. Жина

40 10 18
                                    

Цаг орой болсон байлаа. Санаашран гадаах орчноо цонхоор ширтэн суутал хаалга тогших сонстоно. Ор хэмээвэл Жүхён эгч болон үл таних хоёр залуугын хамтаар орж ирсэн юм.

"Мэри, энэ бол чиний хамгаалагчид. Танилц! Жүнмён надаар явууллаа." гэхэд өнөөх хоёр эр бөхийн "Хён-Ү билээ, эзэгтэй." гэх нь тэр. Сая намайг эзэгтэй гэв үү? Хён-Үгийн хамтаар орж ирсэн нь түүний адил бөхийн "Хусог." гээд ихэд тоомжиргүйхэн хэлнэ.

Гэтэл Хусог гэгч "Бэлтгэл таслаагүй бол энийг манахгүй л байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гэтэл Хусог гэгч "Бэлтгэл таслаагүй бол энийг манахгүй л байсан юм." гэж бувтнах нь надад сонсогдчихсон юм даа. Харин түүнийг Хён-Ү нудрахад тэр над руу муухай харан дагзаа илэх аж.

"Та гурав эвтэй байгаарай. Хусог-а, битгий муухай ааш гаргаад байгаарай! Хэрэв чамайг болохгүй зүйл хийсэн гэж сонсогдвол Сэүн чамайг хэсэгтээ авахгүй гэсэн шүү. Баяртай, Мэри. Удахгүй уулзацгаая!" гээд хэмээн инээмсэглэн гарлаа.

Тэдэн рүү харж санаа алдаад тагт руу гаран ойр орчмоо ажиглан зогсож байтал бүрхэг тэнгэр улам л бараах шиг болов. Гэтэл Хён-Ү хүрч ирэн "Авхай, дотогш ор!!" хэмээх нь тэр. Түүн рүү гайхан харахад Хён-Ү гарнаас угз татан дотогш оруулан шүүгээнд оруулах гэв.

"Хён-Ү яаж байгаа чинь энэ вэ?" уцаарлангуй асуувал тэрээр ихэд сандарч буй болтой ийш тийш харсаар "Дараа тайлбарлах учраас одоо бүү өөр зүйл асуу! Намайг өөрийн биеэр таныг гаргах хүртэл битгий гарч ирээрэй! Нэг ч илүү чимээ, үйлдэл гаргаж болохгүй. Хэрэв эс тэгвээс тэрхүү гамшиг өөрийн тань амьдралыг дуусгана гэж сана! Би өөрөө ирээд энэ тэмдгийг харуулах болно. Энэ бол зөвхөн намайг бусдаас ялгах тэмдэг. Учир нь өөр шидтэн над шиг биетэй, над шиг зүстэй байж заль тавихаас наашгүй!!" гээд бугуйгаа нааш сунгана.

 Учир нь өөр шидтэн над шиг биетэй, над шиг зүстэй байж заль тавихаас наашгүй!!" гээд бугуйгаа нааш сунгана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
HELLBOYWhere stories live. Discover now