Хүсээгүй хайр

7 0 0
                                    

Миний анхны үнсэлтийг авсан залуу. Би түүнд өмнө нь үнсэлцэж байсан гэж худал хэлсэн. Тэр итгэсэн.  Түүнийг өөрийгөө миний анхны үнсэлт байсан гэдэгт итгүүлэхийг хүсээгүй.
За яаж танилцсанаа саная.
2020 оны намар буюу 09 сарын 26нд анх удаа түүнтэй сургуулийн номын санд уулзсан. Анхны харцаар түүнд сайн болсон. Намайг гэрт хүргэж өгөөд би буцаад автобусны буудал руу хүргэж өгсөн. Яг тэр үед од харвахыг харсан.
2020 оны 09 сарын 28 түүнтэй уулзсан 2 дахь өдөр би ханиад хүрсэн байв. Өмнө нь хэн ч санаа тавьдаггүй байсан хүнд гэнэт л ханиадны эм болон кит кат өгөөд гарнаас минь хөтөлж явсан.
Үүнээс цааш өдөр хоногийг санахгүй байна. Тэр намайг дургүй байхад үнсэж тэвэрдэг байсан. Би дургүй гэдгэ илэрхийлж чаддагүй байсан. Учир нь миний анхны үнсэлт, анхны тэврэлт, анхны гэрт хүргэж өгсөн хүн байсан. Гэвч 11 сард бид муудалцсан. Яаг юу болсныг би одооч сайн санахгүй байна. Тэрний төрсөн өдөр удахгүй болох гэж байсан тул би юу өгөхөө бодон их л догдолж байсан. Миний бодож байгаагаар тэрэнд тэр өдөр хэцүү өдөр байсан гэсэн. Би үүнийг нь мэдээгүй. Надтай уулзаад тэврэхийг хүссэн байх. Мэдээж хэлээгүй юм чинь яаж ч мэдэх билээ. Намайг тэврээд үнсэхийг хүсэхэд би хүсэхгүй байгаагаа илэрхийлэхэд тэр уурласан юм болов уу? Яасан юм бол? Ямартай ч тэр надад "Гэр лүүгээ ор" гэж хэлсэн. Би зүгээр хамт байхыг хүссэн ч тэр намайг хөөсөн. Намайг хармааргүй байна л гэж бодсон. Тэр үгэнд нь гомдоод  гүйж яваад шатнаас уначихсан. Яг уйлахад бэлэн байсан би шууд л уйлсан. Гэртээ орж ирээд хөлөө харахад үнэхээр аймар болчихсон байсан. Хөхрөөд цус гараад, цус нь тогтохгүй байсан. Яаж хугарчихаагүй юм гэж л бодсон.
Тэгээд би гомдсондоо ч тэр үү түр харьцахгүй байя гэж хэлсэн. Тэр уучлал гуйж байсан ч надад тэр нь хангалтгүй байсан. 2021 оны 3 сар хүртэл тэр надруу тасралтгүй чат бичсэн. Нэг удаа бүр гэрийн гадаа хүртэл ирчихсэн байсан. Тэрнээс ирсэн чат бүрийг уншдаггүй байсан. Тэгээд 6 сард уншмаар санагдаад унштал би зүгээр шууд уйлсан. Миний төлөө намайг хайрладаг хүнийг алдчихсан байсан. Тэгээд түүнийгээ ухааран дахин чат бичтэл тэр аль хэдийнээ надад хайргүй болсон байв.
2021 оны намар байх аа... номын сангаас ном авах гээд картаа гэртээ үлдээчихсэн байв. (Ном уншихад номны кодыг тэмдэглэдэг гэх юм уу тийм карт) Надад тэр карт 2 байдаг байсан юм.  Нэг өдөр бид 2 сааданд сууж байхад миний 1 картыг авж хадгална гээд аа бас би тэрний цээж зургийг авсан.
Тэгээд тухайн өдөр карт хэрэг болохоор нь маш удаан хугацааны дараа түүн рүү чат бичсэн гэвч тэр аль хэдийнээ хаячихсан гэсэн гэтэл одоо ч тэрний минь зураг миний хэтэвчин дотор байгаа гэж бодохоор л...
Өвөл болох гэж байлаа... миний биширдэг багш нэг үг хэлсэн юм аливаа зүйлд бүү харамс асуудалтайгаа нүүр тул гэж бас өөр олон гоё үгс хэлдэг байсан. Нэг өдөр тэр багшийн лекцийн дараа тэсэлгүй түүнлүү шууд залгасан. Авангуутаа хэн бэ? танихгүй байна гэж хэлээв тасалсан. Миний сэтгэл өвдсөн. Тэгэхээр нь намайг таних байх гэж бодоод мессеж үлдээв. Түүнийг гарч иртэл гэрийнх нь гадаа хүлээе гэж бодсон. Тэр ч гарч ирсэн би яг юу гэхээ мэдэхгүй байсан. Юунаас эхэлж ярихаа яг юу гэхээ хэр их санасан дахиж уулзаж эхлэх талаар хаанаас нь эхэож ярихаа мэдэхгүй зогсож байхад тэр над руу хамгийн их үзэн ядаж буй хүнээ харж байгаа харцаар намайг ажин зогсож байв. Удахгүй гадаад явах тухайгаа хэлсэн. Намайг мартсан тухайгаа ч мөн хэлсэн. Тэвэрсэн сүүлчийн удаа. Би уйлсан. Уйлахаа болиогүй. Үнэндээ маш их даарсан. Тэгээд бид 2 салсан. Би тэсээгүй. Уйлсан чигээрээ гэр лүүгээ алхсан. Тэсээгүй. Ахиж алдмааргүй байсан. Буцаад гүйгээд очсон. Тэр байхгүй байсан. Өмнөхөөсөө улам ихээр уйлав.
2022 он түүнийг бодон уйлна. Одоо ч бодохоор сэтгэл хөндүүрлэж, санах төдийд л нулимс аяган дотроо мэлтэлзэнэ.
Чамд хайртай байх аа гэж худал хэлсэнд уучил. Үнэхээр их хайртай, маш их гэвч тэнэг би хожим ухаарсан л даа. Одоо ч мартаж чадахгүй байгаа өөрийгөө зүхнэ. Одоо ч санаж байна. Санаж байна. Э

Анхны хайрWhere stories live. Discover now