Нүдний шил

4 0 0
                                    

Яг л хэн нэгний амьдралаар 21 жил амьдарсан мэт. Би, би биш юм шиг, хүсээгүй дүрээрээ амьдрахаар яллагдсан нэгэн гунигт охины хэдэн жилийн ганцаардлын мэдрэмж... Аз жаргалгүй амьдарсан гэвэл худал, аз жаргалыг бэлэглэдэг хүн болоод, олон оршихуй байдаг. Ядаж л амьдралын өнгө, амт, мэдрэмжийг мэдрүүлсэн бүхэнд талархана. Гэсэн ч эдгээр мэдрэмжийн нөгөө туйл бүхий адийн хүсэл намайг өдөөн хатгана. Үхэл...

Гэртээ уйтгар гунигтай, ажил дээр бүр долоон дор гуниг харуусалтай. Энэ гунигийг нимгэлэх жижигхэн оч миний амьдралд орж ирэв. Шинээр орж ирсэн залуу. Түүнийг харахаар би аз жаргалыг мэдэрдэг, зүрх минь дотроо багтамгүйгээр хүчтэй цохилдог, харц тулгарах мөчид  шууд замхран алга болмоор санагдам сандардаг, түүнтэй ярих мөчид өөрийн хоолойны өнгийн ямар сонин болох, ямар үг ашиглах, одоо юу ярих, сая юу ярьсан эсэхээ ч мартчихдаг ер нь л ертөнцөөс тасарчихдаг юм. Нүд нь ямар хөөрхөн гээч, нүдний шилээ авахаар бүр ч хөөрхөн.

Даан ч холоос харахаас өөр юуг ч хийж чадахгүй юм даа. Ядаж хажууд нь суудаг бол ч гэж бодох юм даа =v= Бас харамлах мэдрэмж 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 18, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Анхны хайрWhere stories live. Discover now