Хайр ямар амттай бол? гашуун, чихэрлэг, исгэлэн эсвэл ямар ч амтгүй юм болов уу? Түүний минь хайрын амт шорвог байсан. Өдөр бүр шорвог амт мэдрэх надад хэцүү байсан ч сүүлдээ би тийм амтыг улам ихээр хүсэмжлэх болсон.
Түүнийг надад хайртай байсан уу эсвэл зүгээр л зугаагаа болгож байсныг одоо ч мэдэхгүй хэвээр гэхдээ хайртай байсан гэж итгүүлэхийг хичээж буй минь туйлын өрөвдөлтэй юм. Миний л хувьд цор ганц гэгдэх хүн надад үнэхээр хайртай байсан юм. Гэвч бидний хайр хэтэрхий хэврэг байж. Дуусгахыг хүсээгүй эхлэл минь хэрхэн дууссанаа ч мэдэхгүйгээр дууссан юм. Тэр хайртай гэдгээ үгээр биш үйлдлээр ч биш надад дургүй гэдгээрээ илэрхийлж байсан.
YOU ARE READING
Анхны хайр
RomanceӨөрийн дотоод сэтгэлдээ хайр гэж бодсон бүх шохоорхол, төсөөлөл мэдрэмжүүдээ бичих болно.