VI

91 19 0
                                    

Гадаа хүйт орж, өвлийн эхэн сар хаяанд ирчихэж. Удахгүй болох мафийн тэмцээнд бэлтгэсээр эгчтэй хоёр хоног уулзсангүй. Санаж байгаа ч тэвчих хэрэгтэй тул арга байсангүй. Бэлтгэлдээ явахаар цүнхээ үүрэн өрөөнөөс гарахтай зэрэгцэн аав над дээр хүрч ирэв.

Би "юу болсон бэ?"

Аав "хэдий болтол тэрэнтэй зууралдах гэсэн юм? Яг одоо ч болтугай төлөвлөснөө хий"

Би "цаг нь болохоор төлөвлөснөө хийнэ"

Аав "удахгүй ангийн улирал болох гэж байхад чи яаж тайван байж чадаж байгаа юм бэ? Накамото овог энэ жил дахиад ялчих юм бол дараа жилээс тэр байр суурийн эзэн болно"

Би "тэр суудал ер нь хэнд хэрэгтэй юм?"

Аав "чи амаа мэдээрэй! Тэр чиний аавын бүтээсэн ертөнц юм шүү"

Миний аавын бүтээсэн ертөнц.

Би "авга ахаа~ надад энэ бүхэн хэрэггүй. Би зүгээр л энгийнээр амьдрахыг хүсч байна. Тэгээд ч миний өмнө бүхэл бүтэн гурван хүн байхад би яах юм бэ? Та өөрийн хүү Ютод итгээд үзээч! Би бохир зүйлсэд гараа илүү дүрмээргүй байна. Аав минь намайг цэвэр ариун байгаасай гэж хүссэн ч би таны үгээр явсаар муу хүн болчихсон байгааг та хараач дээ. Гуйж байна, намайг тайван орхи"

Аав/Авга ах "чи хэрвээ ингэж ярьж байгаа бол би тэр охиныг чинь алчих уу? Арай өөр аргаар үзэх үү? Чи яалгамаар байна?"

Би "түүний үснээс ганц ширхэг л үс унасан байх юм бол цусан төрөл байх чинь огтхон ч хамаа байхгүй шүү! Үгүй ээ, та чинь манай аавын дүүтэй гэрлэсэн юм чинь яаж цусан төрөл байх юм бэ? Бүр эхнэрээ алсан алуурчин гэдэг чинь огтхон ч хуучрахгүй! Таны шинэхэн эхнэр чинь ч бас энэ хэргийн нэг хэсэг гэдгийг ч илчлэх хэрэгтэй болно"

Би тэндээс хар хурдаараа гүйсээр бэлтгэлийн газраа ирэв. Хоёр цаг гаруй мишок нүдэж зогссоны эцэст би түүнийгээ олж харлаа. Миний тайвширал ирчихэж. Хүлээ!? Авга ах ч бас ирчихсэн байна. Тэгэхээр түүнийг хамгаалах нь миний хамгийн том ажил болчихлоо.

Би "ирсэн бол чимээ гаргахгүй дээ"

Юми "саад болохыг хүсээгүй юм"

Би "та саад болохоор хүн мөн үү?"

Юми "өнөөдөр илүү их бэлтгэл хийгээд байх юм. Яагаад тэр вэ?"

Би "удахгүй ангийн улирал эхэлнэ"

Дахиад л бодоод зогсчихлоо. Яагаад дандаа надад хэлэлгүйгээ бодоод байдаг юм бэ? Эсвэл надад итгэхгүй байгаа юм уу? Ангийн улирал бол хүчгүй нь хүчтэйгээ гардан тулаанд дуудаж, цаашлаад залуу удирдагчид хоорондоо өрсөлдөх тэмцээн. Энэ жил авга ах маань найман жил дарааллаж хожсон тэр хүнийг л тулаанд дуудах нь ойлгомжтой.

Юми "танайх хэнийг дуудах гэж байгаа юм?"

Би "мэдэхгүй юм даа. Тэрнийг аав шийдэх байх. Би зүгээр л тулаанч шүү дээ"

Юми "чи минь миний хувьд хамгийн шилдэг тулаанч гэдгээ мэдэх үү?"

Би инээн "мэдэж байгаа"

Намайг үнсэхээр урагшлахад нь би бултчихсан. Эгч гайхан харахад нь би бага зэргийн инээмсэглэл үзүүлээд ядарснаа уламжиллаа. Өмнө нь ядарсан ч, хөлстэй байсан ч эгч цааргалалгүй үнсэж, харин би ярвайсаар үнсүүлдэг байсан. Гэхдээ одоо үнсэх нь тохиромжгүй санагдана. Эргээд түүн рүү харахдаа би уйлж байлаа.

Би "одоо болох бүх зүйлд уучлаарай. Би хуурамч байж болох ч миний хайр хэзээ ч хуурамч байгаагүй юм шүү"

Авга ах эгч рүү өвдөлт мэдэрдэггүй жижиг сум шидэн ухаан алдуулав. Түүнийг ийм зүйл хийхийг нь гадарлаж байсан ч хамгаалж чадаагүйдээ харамсаж байна. Авга ах над дээр ирээд сул дорой эр л нулимс урсгадаг гэх үгс хэлээд хамгаалагчдаа эгчийг өгөв.

Би "заавал энэ бүгдийнхээ өшөөг авна даа"

One Last Wish || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now