VIII

90 18 0
                                    

Ангийн улирал эхэлснийг мэдэгдэж урилга ирсэн. Энэ удаагийн тэмцээн дээр ялагдахаар төлөвлөсөн тул бэлдэх зүйл байхгүй. Ялагдах төлөвлөгөөг авга ах мэдэх юм бол намайг алах байх л даа. Гэхдээ би татгалзахын аргагүй саналыг ч бас хавсаргасан. Татгалзахын аргагүй санал нь Накамото Юмиг надад өгөөд, бусдыг нь яахаа өөрөө шийдэх.

- Гал гарсан ширүүн тулаан өрнөх гэж байна. Мөн энэ тулаанд шинээр гарч ирсэн хэдий ч нэр хүнд нь огцом өссөн залуу хөвгүүн оролцож байгаа нь бүхний сонирхлыг татаад байгаа билээ. Мөн энэ удаагийн бооцооны хувьд эд зүйлс, аль эсвэл алдар нэрийн төлөө биш гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Юто "тэгээд юуны төлөө гэж?"

- Өмнө нь дандаа эд баялаг, алдар нэрийн төлөө үздэг байсан бол Нишимура овгийн шинэ бооцооны санал нь толгойлогчийн анхаарлыг ихэд татсан.

Шинэ бооцоо? Та яг юу төлөвлөөд байна?

- Энэ удаагийн бооцоогоор хамгийн эрхэм нандин гэж үзсэн хүнээр бооцоог тавих болно. Тэрээр хүч үзэхээр дуудсан баг нь бооцоогоо сонгох бөгөөд буцаах боломжгүй гэдгийг анхаар!

Хүсэж байгаа зүйл чинь Накамото Юми юу?

Тэгвэл би түүнийг аврах болно.

- Эхний тулаанаар шинээр гарч ирсэн хэдий ч нэр хүнд нь огцом өссөн Нишимура овгийн үргэлжлэл болох залгамжлагч Нишимура Рики. Харин тэрний эсрэг найман жил тасралтгүй толгойлогч болох болзлоо хангаад байгаа, дийлдэшгүй хүчит залуу болох Накамото Юта. Сэтгэгдлийг сонсоцгооё.

Юта "би өмнө жилийнх шигээ ялах л болно"

Би "гэхдээ яадаг билээ. Би энэ удаагийн бооцоогоо алдмааргүй байна"

- Тэгвэл Нишимурагийн цаасан дээр бичсэн бооцоог уншицгаая. Хэнийг сонгох бол гэхээс үнэхээр их догдолж байна. Энэ удаагийн бооцоо бол... Накамото Юми.

Юта "ямар новш нь вэ? Нишимура!"

Би "би бооцоогоо алдахгүй"

Тэр намайг өөрт нь хожигдохыг мэдэж байгаа гэж бодож байна. Миний туслалцааг авснаараа намайг дүүтэйгээ хамтад нь байлгана гэж бодож байгаа. Эгч алхсаар бооцооны торонд ороход түүний зүг харав. Гунигтай харагдаад байна. Тэмцээн эхэлснийг мэдэгдэхэд эхэндээ хэд хэдэн цохилтыг өглөө. Хүмүүс биднийг харан орилолдож, зарим нь дуусга гэж хашхирна. Дахиад л бодоод суучихаж. Миний талаар бодож байгаа бол уучилж болох юм, Накамото Юми. Бид явсаар бооцооны торонд очин нуруулдахад тор найгана. Одоо л цаг нь.

Би газар цохин "бууж өглөө"

Юта "тулалдаач!"

Би "би тэрний төлөө үүнийг хийж байна"

- Ангийн улирлын эхний ялагчаа зарлаж байгааг минь хүлээн авна уу!? Энэ удаагийн ялагчаар...

Накамото Юта"

Тэр надад түүнтэй минь хамт байх эрхийг өгнө гэж найдаж байна. Торны зүг харахад эгч итгэмээргүй харцаар харж байлаа. Гуйж байна, миний хичээл зүтгэлийн төлөө надад итгээрэй гэж хүсье. Хэд хоног тоогоогүй болохоор уурлаж магадгүй ч, би таныг маш их санасан шүү.

Авга ах "чиний хийсэн зүйл чинь Нишимура овгийг шавранд хутгачихлаа"

One Last Wish || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now