the end

129 21 0
                                    

Юто ахтай ярилцсанаас хойш гурав хоног өнгөрөв. Эгчийн бие гэнэт муудаж эмнэлэгт хэвтсэнээр мөн гурав хоног өнгөрлөө. Түүн дээр Юта байтугай эцэг эх нь ч ирсэнгүй. Эгчийн хувьд өдрөөс өдөрт царай нь цонхийж, бие нь сульдаж байгааг мэдсээр байж надад хэлэлгүй өнгөрөөх нь улам хэцүү болгож байлаа. Энэ байдлыг харах нь надад бүр ч их хүндрэлтэй санагдана.

Юми "өнөөдөр бүтэн сар гарна гэж байна"

Би "хүслээ шивнэмээр байна уу?"

Юми инээн "тэгье"

Орой болохыг хүлээж суухдаа эгчид өмнө нь уншиж байсан номоо уншиж өглөө. Тэргэл саранд шивнэх хүсэл... Нэг удаа Минатай уран зохиолын ном хайж явахдаа олж байсан. Гэхдээ тэр үед номын сангийн ном биш гэсэн нэрийдлээр авсан. Унших тусам би саранд дурлах болж билээ.

Бодлыг минь сарниулан өрөөний хаалга онгойлгон хэн нэгэн орж ирлээ. Энэ Юта байсан юм. Түүнийг одоо ирж байгаад нь уурламаар байгаа ч ингээд ч болтугай дүүгээ гээд ирж байгаад нь баярлана.

Би "та хоёр ярилц даа. Би гарч байя"

Тэднийг орхин гарахдаа би Ютагийн уйлж байгаа дууг сонслоо. Харин эмнэлгийн хүлээлгийн сандал дээр Мина, Юто хоёр сууж байв. Инээмсэглэлээ тодруулсаар голд суулаа. Хэсэгтээ юм ярьсангүй. Бид сэтгэлээрээ бие биенээ ойлгож байсан юм.

Юто "би Ютаг уучилчихсан"

Би "мэдэж байгаа"

Мина "тэр яаж байна?"

Би "өдрөөс өдөрт муудаж байгаа ч надад юу ч хэлэхгүй байгаа. Гэхдээ өнөөдөр саранд хүслээ шивнэхээр болсон"

Гэнэт л нулимс урсаад ирлээ. Түүнгүйгээр хэрхэн амьдрахаа мэдэхгүй байна. Мина, Юто хоёр намайг тэврэхэд тэвчиж чадсангүй. Түүнийг байхгүй хорвоод би ганцаараа байхаар заяагдсан цаасан хүүхэлдэй. Би одоо л ямар сул дорой хүн болохоо ойлгож байна. Ийм сул дорой байгаад уучлаарай, Юми эгчээ~

=====================

Дээвэр дээр гарч ирэхэд тэргэл сар бидний өөдөөс мишээх мэт мэлтийнэ. Би түүнийг өргөсөөр сандал дээр суулгаад, гараас нь атган хажууд нь суулаа. Нүдээ анин тэргэл саранд хичээнгүйгээр хүслээ шивнэнэ. 'Хэдхэн хором түүнийгээ хайрлахыг зөвшөөрөөч'

Юми "юу гэж хүссэн бэ?"

Би "хүслээ хэлчихвэл биелэхгүй байх"

Тэр минь инээмсэглэн миний уруул дээр үнсэв. Сүүлчийнх бол би бүхнийг нандигнамаар байна. Нулимс урсаж, хацар нойт оргино. Дахиад хэдэн жил амьдрах байсан ч, сар гаран хамтдаа байсан ч хамаагүй. Зүгээр л дахиад жоохон хугацаа өгчихвөл үхсэн ч харамсахааргүй амьдруулмаар байна. Үнсэлт дуусахад нүд рүү эгцлэн харлаа.

Бурхан аз жаргал гэж юу байдгийг мэддэг болов уу?

Хэн нэгний аз жаргалыг хулгайлж байгаагаа өөрийнхөө аз жаргал гэж боддог болов уу?

Сургуулийн дээвэр дээр харц тулгарсан өдөр чи миний бүх зүйл болчихсон.

Сургуулиар нэг цуу яриа тарсан нь надад үнэхээр том аз жаргал байсан.

Хамт байсан хором мөч бүр минь үнэ цэнийг тултал нь агуулжээ.

Цэнгүүн дээр таарахдаа л би таны гуниг харууслыг арилгахыг шийдэж билээ.

Ангийн өдөр албаар хожигдсон нь ч бүгд таны төлөө байсан.

Одоо байгаа энэ мөч үнэ цэнэтэй өдрүүдийн минь хамгийн хар бараан дурсамжийн эхлэл болох нь. Тийм үү?

Зүрхэнд минь сийлэгдэж үлдсэн 'Юми' гэх нэрийг үргэлж санах болно.

Би "би танд амласнаараа мянган цаасан шувуу хийсэн"

Намайг хэлэх мөчид дээрээс бороо орох мэт цаасан шувуу асгарав. Дээвэр дээр байрлах жижиг барилга дээрээс Мина, Юта хоёр инээмсэглэн гар даллана. Эгчийн гар дээр 1000 гэж бичсэн цаасан шувууг тавилаа. Миний хайртай эмэгтэй уйлж байна. Бурхан түүнийг минь илүү хурдан хулгайлахыг хүссэн нь илт.

Юми "хайртай шүү"

Би "б-би ч бас"

Юми "битгий уйл~"

Би "чадахгүй байна шүү дээ"

Юми "эцсийн хүслийг минь биелүүлэх үү?"

Би "юу юм?"

Юми "намайг мартаад, аз жаргалаар бялхаж, сайхан дурсамжуудыг санаж, жаргалтайгаар инээж амьдраарай, миний Рики~"

Би "би чадах болов уу?"

Юми толгой дохин "т-тий-"

Би "э-эгчээ~ я-яасан бэ?"

Мөрийг минь дэрлээд, гар нь суларчихав. Хичнээн их дуудсан ч хариулт алга. Ингээд л дуусчих юм гэж үү? Ингээд л явчих юм гэж үү? Дахиад л ганц хором ч болтугай хамт байж болохгүй юм гэж үү? Яагаад заавал одоо гэж?

Би "х-хайртай шүү, миний Юми. Маш их"

One Last Wish || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now