Оршил

2.8K 73 1
                                    

~~~✉~~~

Би: юу юм бол *харах*

БигХит: 'сайн байна уу? Та 1-р шатны шалгаруулалтад тэнцсэн байна. Танд баяр хүргэе. 2-р шатны шалгаруулалт зарлагдах үед тань руу эргэн холбогдоно оо'

Би: OMG? Нээрээ гэж үү? Би тэнцчихсэн юм уу? Итгэж өгөхгүйнээ *орилох*

Ээж: хөөе хөөе тайван бай. Юу болсон юм

Би: би тэнцчихсэн байна

Ээж: юу? Нээрээ юм уу?

Би: мхм

Ээж: миний охин мундаг *үнсэх*
__________

Сайн байна уу? Намайг Кан Сүхи гэдэг. Арван долоон настай. Арван настай байхдаа гадаадад сурахаар явсан. Анх арван тавтай байхдаа Blackpink хамтлагийн дууг сонсож айдол болохоор шийдэн буцаад Солонгостоо ирсэн. Түүнээс хойш хэд хэдэн энт-д шалгаруулалт өгсөн ч бүтэлтэй болоогүй. Харин саяхан БигХитЭнт охидын хамтлаг гаргана гэдгийг сонсон шалгаруулалт өгөөд 1-р шатанд тэнцсэн.

~~~Гурван сарын дараа~~~

Ээж: миний охин амжилт. Хайртай шүү *үнсэх*

Би: би ч бас. Баяртай ээж, өө машин ирчихлээ *гэрээсээ гарах*

Яг одоо би Энт-ийнхаа дотуур байр луу явж байна. Тэндээ амьдарна. Би БигХитЭнт-д тэнцэн албан ёсны бэлтгэгдэгч болсон. Шалгаруулалт өгөөд тэнцсэнээсээ хойш БигХитЭнт-ийн талаар судалж эхэлсэн. Гэтэл нөгөө алдарт "БТС" хамтлаг чинь БигХитЭнт-ийнх юм байна лээ. Гэхдээ энэ надад хамаагүй л дээ. Би БТС хамтлагийг нээх сонирхдоггүй. Яагаад гэвэл тэд надаас нэлээн ах. Харин би өөрөөсөө дүү хүн сонирходог.

Менежер: ирчихлээ оръё гэж хэлээд миний хувцастай цүнхнүүдийг аван дотуур байр луу орлоо. Дотор нь орвол нэлээн хүмүүс овоорчихсон байлаа. Би ч тоолгүй өрөөгөө үзэхээр дээшээ гарна. Би ганцаараа нэг өрөөнд байрлана. Яагаад би ганцаараа нэг өрөөнд байрлах вэ? гэвэл шалгаруулалтын үеэр миний дуулалт бүжиглэлт бусдыг бодвол сайн, царай, бие гээд бүгд бүрдчихсэн, үзүүлэлт өндөр байна гээд цалинтай бэлтгэгдэгч болгосон юм. Мөн дэбют хийх өндөр магадлалтай гэсэн. Тийм болохоор би тусдаа зааланд бэлтгэл хийнэ. Гэхдээ мэдээж шинэ бэлтгэгдэгч нар ирээд надтай нэг өрөөнд орох л байх.

Менежер: Сүхи би Энт-ийн урд талын кафед хүнтэй уулзалт товолчихсон байсан юм. Одоо нээх миний туслалцаа байхгүй юм чинь би гарлаа шүү

Би: за тэг тэг, хэрэг гарвал залгана аа гэж хэлээд түүнийг явууллаа. Хувцас юм хумнуудаа цэгцэлсээр байгаад нэг л мэдэхэд орой болжээ. Эрт унтахгүй бол болохгүй маргаашнаас шахуу бэлтгэл хийнэ гэдгээ санаад менежер лүүгээ залгалаа.

БэлтгэгдэгчWhere stories live. Discover now