...Би: *толгойгол сэгсрэх* үгүй ээ. Би явж унтлаа гэж хэлээд өрөөндөө орлоо. Орон дээрээ хэвтээд нүдээ аних үед Тэхён сонбэ, Шюга сонбэ хоёр бодогдоод унтуулахгүй байв.
Би: (өчигдөр өнөөдөр хоёр юу юу л болоод өнгөрөв дөө)
Арай гэж нойр хүрээд унтах гээд нүдээ анивал сэрүүлэг дуугарлаа.
Би: арай ч дээ*сэрүүлгээ ууртай унтраах*
Хэри: эгчээ, өглөө яагаад ийм ууртай байгаа юм. Сайн унтаж чадсангүй юу?
Би: тийм ээ, сайн унтаж чадсангүй
Хэри: эгчээ, би өнөөдөр тантай хамт явж болох уу? Манай менежер завгүй гэсэн
Би: тэг тэг. Чи өглөөний цайгаа уусан юм уу
Хэри: үгүй. Одоо өглөөний цайгаа бэлдэх гэж байна. Эгчээ танай ээжийн өгсөн хачирнуудаас идэж болно биздээ
Би: ээж хэзээ хачир өгсөн билээ?
Хэри: 3 хоногийн өмнө байхаа
Би: аан заза. Ид ид, би нойл ороод ирье гээд өрөөнөөс гарах гэж байтал өөдөөс нэг охин ороод ирлээ.
Би: цочих гэж *ухрах*
Нөгөө охин: сайн байна уу? *бөхийх*
Би: сайн, сайн байна уу? Өөрөө хэн билээ
Нөгөө охин: намайг Нами гэдэг. Өнөөдрөөс та хоёртой хамт энэ өрөөнд байх хүүхэд байна
Би: аан, захирлын хэлээд байсан хүүхэд юм байна
Хэри: намайг Хэри гэдэг *гар барих*
Нами: сайн уу? Хэри, сайн тусалж дэмжээрэй
Би: *гар барих* Кан Сүхи. 17той
Нами: би 16тай
Хэри: би ч гэсэн 16тай
Би: заза, би нойл орлоо
Би шүгшүүрт орчихоод өрөөндөө орвол манай хоёр өглөөний цайгаа ууж байлаа. Би ч хувцсаа өмсөөд хамт сууж цайгаа ууна. Дараа нь бид 3 бэлтгэлийн байр луугаа явлаа.
И менежер: шинэ охиныг Нами гэдэг гэсэн үү
Нами: тиймээ
И менежер: Сүхи чи том эгч болчихлоо *инээх*
Би: би ямар тийм хөгшин биш дээ. Том эгч байхдаа яадаг юм
Хэри, Нами: *инээх* том эгчээ
Би: битгий том эгч гээд бай. Хөгшин санагдаад байна
Бид инээлдсээр бэлтгэлийн байран дээр ирэв. Ороод эхний бэлтгэлдээ хийхээр заал руу орвол 6 охин байв. Бид гурав мэндлэвэл тэд ч мөн мэндэллээ.
YOU ARE READING
Бэлтгэгдэгч
ФанфикНэгэн охин БигХитЭнт-д бэлтгэгдэгчээр орон БТС-тэй танилцана. Удахгүй тэдний зарим нэгтэй нь дотносож цаашлаад үерхдэг. Анхаар: Уг зохиол нь 100% уран сэтгэмжээс гарсан зохиомол бүтээл болно. 🔞+18 агуулсан🔞 21.12.04 ~ 22.03.01