...Би Тэхён сонбэг хэр их уурласан бол гэж бодон нөгөө өрөө рүүгээ яаран орлоо. Гэтэл би нүдэндээ ч итгэсэнгүй. Өрөөгөөр дүүрэн шаар бас сарнайн дэлбээ байв. Би гайхан ойр тойрноо ажиж зогсов. Хэн нэгэн ардаас минь тэвэрлээ. Эргэж харвал Тэхён сонбэ над руу дулаахан инээмсэглэнэ.
Би: э..энд яг юу ..болоод байгаан бэ? Эд нар юу вэ?
Тэхён: эд нарыг чамд зориулсан юм
Би: айн?? Та нээрээ яриад байгаа юм уу?
Тэхён: *толгой дохих*
Би: би итгэж өгөхгүйнээ
Тэхён: нээрээ! Энэ бүхнийг бүгдийг чамд зориулсан
Би: гэхдээ яах гэж?
Намайг ийнхүү асуухад Тэхён сонбэ газар нэг хөл дээрээ өвдөглөн суугаад халааснаасаа жижиг хайрцагтай зүйл гаргаж ирлээ. Дараа нь над руу хараад асууна.
Тэхён: Сүхи, надтай үерхээч?
Яг үнэнийг хэлэхэд надад хэлэх үг олдсонгүй.
Тэхён: чамайг анх зүгээр л нэг арми охин бид нартай хамт байх гэж жүжиглэж байна гэж бодсон. Гэтэл үгүй байсан. Чиний бидэнтэй харьцдаг харьцаа, бид нар луу хардаг харц чамайг жүжиглээгүй гэдгийг нотолсон. Чи бид нартай энгийн хүмүүс шиг л харьцдаг. Тэр чинь надад таалагддаг. Чамд дурлах болсон шалтгаануудын нэг. Бас чи ажил, амьдрал хоёроо ялгаж чаддаг. Чамд бусад охид шиг эдийн шунал байдаггүй. Чамтай уулзах болгонд чиний талаар илүү ихийг мэдмээр санагддаг болсон. Сүхи, би чамд сайн, бүр хайртай
Би: ...
Тэхён: чи намайг чамаар тоглож байгаа байх гэж бодож магадгүй. Гэхдээ энэ бүхэн үнэн шүү. Надад итгээрэй
Би: би юу гэж хариулахаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ ..яг үнэнийг хэлэхэд надад хүнтэй үерхэх бодол одоохондоо алга. Тэр тусмаа олны танил од хүнтэй үерхэх бодол бүр ч байхгүй. Уучлаарай
Тэхён: чи сайн бодоод үзээч дээ. Би чиний төлөө юуг ч хийж чадна. Би чамд хугацаа өгье. 2 хоногийн дараа энэ цагтаа эндээ уулзвал яаж байна
Би: (Хэрвээ Тэхён сонбэ надаар тоглож байвал яах уу? Би яг яах ёстой вэ? Үнэхээр хэцүү юмаа)
Тэхён: 2 хоног бага байна уу?
Би: таныг хүсвэл тэгье дээ. 2 хоног бодоод үзье. Гэхдээ та битгий их найдлага тавиарай
Тэхён: баярлалаа гэж хэлээд Тэхён сонбэ хөл нь газар хүрэхгүй баярлана. Эндээс нь харвал Тэхён сонбэ худлаа хэлээгүй ч юм шиг. Гэхдээ л энэнд нь хууртаж болохгүй. Бүгдийг эрүүл ухаанаар бодох хэрэгтэй.
YOU ARE READING
Бэлтгэгдэгч
FanfictionНэгэн охин БигХитЭнт-д бэлтгэгдэгчээр орон БТС-тэй танилцана. Удахгүй тэдний зарим нэгтэй нь дотносож цаашлаад үерхдэг. Анхаар: Уг зохиол нь 100% уран сэтгэмжээс гарсан зохиомол бүтээл болно. 🔞+18 агуулсан🔞 21.12.04 ~ 22.03.01