1. EXO Baekhyun

1.6K 267 54
                                    

Ахлах түрүүч "Нар жаргах дөхөж байна, одоо энэ хавийн хэсгээ цэвэрлээд буцацгаая"

Цэргүүд "Мэдлээ, гүйцэтгэе" хэмээн зэрэг хариуллаа.

Усан онгоцноос ойролцоох 10- 20м зайд цэргүүд шумбалт хийн далайд хаягдсан хог бохирдлыг түүж, цэвэрлэж байлаа.

Энэ бол олон сар төлөвлөсөн нийтийг хамарсан чухал ажил бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас энгийн цэрэгт тэнцээгүй цэргүүд буюу олон нийтийн ажилд оролцох үүрэг бүхий цэргүүд бүгд уг ажилд дайчлагдаж байгаа бөгөөд бүтэн 7 хоног үргэлжилж буй энэхүү цэвэрлэгээний ажил Солонгос улсын хувьд ойрын үед хийгдэж байгаа хамгийн чухал бөгөөд ач холбогдол бүхий ажил болоод байна.

Далайн эргийн тосгонууд болон далайн эрэг орчмын хог хаягдал. Шүрэн арлууд дээрх хог хаягдлыг цэвэрлэх, хог хаягдалд орооцолдож, бэртэж гэмтсэн амьтдыг суллах, тэднийг аврах ажил ч хийгдэж байгаа билээ.

Уг үйл ажиллагаанд нэр бүхий нэлээд олон алдартан оролцож байгаа нь урьд урьдын цэргийн ажлуудаас хамгийн ихээр олон нийтийн анхаарлыг татаж чадсан сүүлийн үеийн тренд сэдэв болоод байгаа гэж хэлэхэд болно.

================

Цэрэг1 "За за дуусчих шиг боллоо, Ахмадад илтгэх үү?"

Бэкхён "Хүлээгээрэй! тэнд нэг амьтан байна"

Цэрэг2 "Хаана?"

Бэкхён гараараа ус руу заан "Тэнд байна, харж байна уу? тэр. . . тэр ногоон амьтан. Ямар нэг зүйлд орооцолдчихсон юм шиг байна" гэхэд

Хамт байсан хоёр цэрэг нь заасан зүг рүү нь хараад хэн хэн нь олж хараагүй бололтой эргэлзсэн байдалтай харагдана.

Цэрэг1 "Замаг юм биш үү?"

Бэкхён "Үгүй ээ яах аргагүй амьтан байна. Тэр хөл нь хөдлөөд байна. Энэ магадгүй яст мэлхий байхаа. Би гялс орж үзээд юу байгааг нь хэлнэ. Хэрвээ хүнд бэртэж гэмтсэн амьтан байвал дээш нь өгөх болохоор та хоёр татаж гаргаарай"

Цэрэг2 "За за, тэгье ээ хён" гэсээр ард нь үлдлээ.

Бэкхён ч шумбах хэрэгслээ зүүгээд далай руу үсрэв.

Харах нүдэнд нэлээд тод харагдаж байсныг бодвол гүнд лав биш байх. Ийн бодсоор доош шумбахад үнэхээр доош сэлж шальсангүй яах аргагүй төмөр утас ч юм уу, тор ч юм уу нэг зүйлд орооцолдсон байгаа амьтныг олж харлаа.

Багцаагаар хэлэх юм бол жижигхэн нохой шиг л хэмжээтэй байх, бага зэрэг урт сүүлтэй ногоон амьтан харагдав. Яст мэлхий гэж бодож байсан ч сүүл нь хамаагүй өөр байсан тул тэрхэн зуур "Махчин амьтан болов уу? ойртоод очвол дайрахгүй байгаа" гэх бяцхан айдас эргэлзээтэй хамт түүн рүү дөхөн очлоо.

🌍 Guatavita 🍀Where stories live. Discover now